ШУУД: ЭМЯ шинэ коронавирусийн халдварын сүүлийн үеийн мэдээллийг өгч байна

М.Хангал | Zindaa.mn
2020 оны 02 сарын 22

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавирусийн халдварын сүүлийн үеийн мэдээллийг өгч байна.

ЭМЯ-ны зүгээс хэдийгээр Монголд өвчний халдвар орж ирээгүй ч бэлэн байдлыг хангах чиглэлээр олон ажил хийж байгаа аж. НҮБ, ДЭМБ-тай хамтарч ажилласны үр дүнд зурагт хуудас тараах материал, эмнэлгийн хамгаалах хэрэгслийн санхүүгийн дэмжлэг авсан байна. Мөн Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилтыг нэн шаардлагатай тоног төхөөрөмж авахад ашиглажээ.

ШУУД ҮЗЭХ

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Түвдэн(202.9.40.66) 2020 оны 02 сарын 23

Агаарын хилээ хаалаа гээд Монголд хэн хохирох гээд байгаа юм вэ. Хурдан хаа. Солонго японоос ирж байгаа хүмүүсийг наад зах нь 14 хоног тусгаарла

0  |  0
Төөгөө(202.9.40.66) 2020 оны 02 сарын 23

Агаарын хилээ бүрэн хаахгүй л юм бол элдэв юм чалчихаа болио. Тэртэй тэргүй орж ирээд бүгдийг нь хамна

0  |  0
Баатархүү(202.9.40.66) 2020 оны 02 сарын 23

Солонгос, Японы агаарын хилээ хаагаач ээ малуудаа. Манайх шиг бохир заваан, эмнэлэг нь хөгжмл, хүч чадал муутай улсад тэр короновирус чинь жинхэнэ цээцглэнэ шүү дээ

0  |  0
Зочин(202.55.188.81) 2020 оны 02 сарын 22

Энэ жил төрийн золголт энэ тэр хийж балайрмааргүй байна. Ард иргэддээ золгохыг хориглочихоод өөрсдөө болохоор ёслоод унадаг. Энэ нь зарчмын хувьд таарахгүй. Яг л сая коронавирус гээд сургууль цэцэрлэгийг хаасан өдрөө төрийн ордонд худалдаа нээдэг шиг, хөл хориог тогтоосон мөртөө ахмадын зээл тарааж байх шиг утгагүй балай үйлдэл болно. Тэр төрийн 3 өндөрлөг гээд байгаа нөхдүүд шинийн 3 өдөр хариуцлагатай жижүүр хийж энэ Амарсайхан шиг постууд дээр ажилла. Сонгуулийн реклам ч давхар болчихно.

0  |  0
zochin(64.119.18.102) 2020 оны 02 сарын 22

Solongosoos irj bgaa irgeddee anhaara hyanaltl sain tavih heregtei . Hyatadaas irsen irgedees ayultai . Solongos bur zambraagui gazar shuu

0  |  0
Top