Өмгөөлөгчид Жулиан Ассанжид Францад орогнол олгуулахаар ажиллаж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 27


“WikiLeaks” сайтын үндэслэгч Жулиан Ассанжид Францад улс төрийн орогнол олгуулахаар ажиллаж байгаа талаар олон улсын хэвлэлүүд мэдээлжээ. 

Францын өмгөөлөгч Эрик Дюпон-Мореттигийн хэлснээр, Францын үндсэн хууль энэ хүсэлтийг биелүүлэх боломж олгож байгаа аж. 

Жулиан Ассанж АНУ-ын Афганистан, Иракт явуулсан цэргийн ажиллагааны үеэр үйлдсэн хууль бус үйлдлүүдийг илчилсэн материалыг олон нийтэд дэлгэснээр дэлхий даяар алдаршсан билээ. Сэтгүүлч Ассанж цэргийн ажиллагааны үеэр энгийн иргэдийн амийг хөнөөсөн, АНУ-ын Гуантанамо шоронгийн нөхцөлийн талаарх үнэн бодит мэдээллийн ил болгож байв.

2019 оны дөрөвдүгээр сар хүртэл тэрбээр долоон жилийн туршид Лондон дахь Эквадорын элчин сайдын яаманд орогнож байсан бөгөөд түүнийг шүүхэд очоогүй гэх үндэслэлээр болон Швед, АНУ-ын эрх баригчдын шаардлагын дагуу баривчилсан юм.

Өнгөрсөн оны тавдугаар сард Ассанжийг батлан даалтад гарах нөхцөлийг зөрчсөн гэж үзэн, 11 сар, хоёр долоо хоногоор хорих ял оноосон.

АНУ-ын эрх баригчид тагнуул хийсэн, нууц материал задруулсан гэх хэрэгт буруутгаад байна.

Өдгөө Лондонгийн шүүх түүнийг АНУ-д шилжүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд хэрэв түүнийг АНУ-д шилжүүлбэл түүнд 175 жилийн хорих ял оноох магадлалтай байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Trump(24.19.4.149) 2020 оны 02 сарын 27

Ene muu hulgaichiig shuud tsaazlah heregtei. Ene novshoos bolj uchnuun olon hunii ami nas ersdeld orson. Terroristuudad l tuslasan novsh.

1  |  1
Зочин (103.229.121.198) 2020 оны 02 сарын 27

Их хөгширчээ зайлуул. Үнэнийг илчилснийхээ төлөө ингэж ч байх гэж.

1  |  1
Top