ДОРНЫН ЗУРХАЙ: Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой

2020 оны 02 сарын 22

Өвлийн адаг улаагчин үхэр сарын зургаан цагаан мэнгэтэй хөхөгчин хонь өдөр

  • Аргын тооллын: 2020.2.22, Бямба гараг
  • Наран ургах шингэх: 7.48-18.24
  • Үс засуулбал: Сүлд тэнэж одно
  • Барилдлага: Идэр
  • Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top