Коронавирус: Жирэмсэн сувилагчийн дүрс бичлэг олны дургүйцлийг хүргэв

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

Шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт болсон Ухань хотын нэгэн эмнэлэгт жирэмсэн сувилагч өвчтөнүүдийг асарч байгааг харуулсан дүрс бичлэг Хятад даяар олны дургүйцлийг хүргээд байна.

Хятадын төв CCTV телевизийн энэ дүрс бичлэг есөн сартай жирэмсэн сувилагч Жао Юг баатар болгон харуулж байгаа ч олон нийтийн сүлжээний хэрэглэгчид төрөх нь дөхсөн жирэмсэн сувилагчийг нэн халдвартай орчинд ажиллахыг зөвшөөрсөн эмнэлгийг шүүмжилжээ.

Нэг хэрэглэгч эмэгтэйг “Суртал ухуулгын хэрэгсэл болгон ашиглаж байна" гэж бичжээ.

Дүрс бичлэгт хамгаалалтын хувцастай жирэмсэн сувилагч өвчтөнүүдээс шинжилгээ авч байгааг харуулдаг бөгөөд нэг өвчтөн түүнд энд ажиллах аюултай гэж хэлэх нь сонсогддог байна. Жао Ю гэр бүлийнх нь түүнд ажлаа үргэлжлүүлэн хийж буйд дургүйцдэг талаар ярьж, гэхдээ ажлаа хийснээр тэр вирусийн эсрэг хийж буй тэмцэлд өөрийн хувь нэмрийг оруулж байна гэж үздэг тухай өгүүлжээ. ”Энэ бүх суртал ухуулгыг зогсоох арга байна уу. Жирэмсэн эмэгтэй аюултай нөхцөлд ажиллаж болохгүй” гэж үзэгч ярьжээ.

Энэ дүрс бичлэг олны дургүйцлийг төрүүлээд буй цорын ганц дүрс бичлэг биш. Энэ долоо хоногт мөн телевизээр гаргасан дүрс бичлэгт хэсэг эмэгтэй сувилагчид үсээ хусуулж байхдаа уйлж байгаа нь гарчээ. Дүрс бичлэгт эмэгтэй сувилагчдын үсийг хамгаалалтын малгай өмсөхөд нь хялбар болгох учиртай гэж тайлбарласан байна. Гэтэл олон нийт тэдний үсийг хусах биш, богиносгох хэрэгтэй гэсэн бол зарим нь яагаад эрэгтэй эмч, сувилагчдын үсийг хусаж буйг үзүүлэхгүй байгаа тухай асуужээ. “Мэргэжлийн өндөр түвшин. Итгэл үнэмшил. Хүч чадал. Үнэнч байдал. Энэ бүх чанар бахархал төрүүлдэг. Зөвхөн үсээ хусуулснаар эмэгтэйчүүд чадвартай, агуу болдоггүй” хэмээн нэгэн хэрэглэгч сэтгэгдлээ үлдээжээ. Эдгээр эмэгтэй галын фронтод урт үстэй ажилласан ч бахархал төрүүлнэ гэсэн сэтгэгдлүүд цуварч байна.
 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shn bituulerei (66.181.188.59) 2020 оны 02 сарын 23

Harin tiin haldvar teedeg gsn shdee us ooroo nyan virus teedeg n sudlagdsan tgedl tairuula biz

0  |  0
zochin(150.129.142.129) 2020 оны 02 сарын 22

mundag yumaa

1  |  0
Иргэн(103.229.121.69) 2020 оны 02 сарын 23

Үс яахавээ ургана. Хийсэн сайн үйл нь үлдэнэ. Харамсах зүйл үс бишээ. Үс өөрөө халдвар тээх, хувцас өмсөх гээд асуудал үүсгээ биз.

1  |  0
Top