"ТВ8" телевиз БНСУ-ын "NIPA" агентлагтай хамтарч ажиллана

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

"Эрхэт Монгол медиа групп"-ын харьяа ТВ8 телевизийн хамт олон НИПА буюу БНСУ-ын Мэдээлэл харилцаа холбооны үндэсний үйлдвэрлэлийг дэмжигч агентлагийн уран бүтээлчидтэй хамтарч ажиллахаар боллоо.

Энэ хүрээнд өнөөдөр /2020.02.21/ "Эрхэт Монгол медиа групп"-ын Гүйцэтгэх захирал С.Мөнхзул, "Magic image" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Хонг Донг нар Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 

Энэ үеэр "Magic image" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Хонг Донг хэлэхдээ "Манай компани 16 жил үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл, 30 минутын анимейшн бүтээж, дэлхий нийтэд түгээдэг. Одоогоор 1000 гаруй анимейшныг олон нийтийн хүртээл болгоод байна. Монголын "ТВ8" телевизтэй хамтарч ажиллахаар болсондоо үнэхээр их баяртай байна. Олон жил хамтарч ажиллахыг хүсэж байна" хэмээн онцоллоо.

Тэрбээр "Эрхэт Монгол медиа групп"-ын харьяа ТВ8 телевизтэй хамтарч, Чингис хааны амьдрал, түүхийг өгүүлсэн богино хэмжээний анимейшныг хийж, дэлхий нийтийн хүртээл болгохыг хүсдэг талаараа хэлсэн юм.

Энэ талаар "Magic image" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Хонг Донг "Цаашид ТВ8 телевизтэй хамтарч Чингис хааны түүхийг өгүүлсэн анимейшн хийхийг хүсэж байна. Түүгээрээ дамжуулж Монгол Улсын түүх болон Чингис хааны тухай дэлхийн олон орны хүүхдүүд таньж мэдэх боломж, бололцоог олгохыг хүсэж байна" гэв.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
уншигч(66.181.161.41) 2020 оны 03 сарын 08

Нэвтрүүлгийн дуу чанар хэрэг алга даа. Хэдэн дуучдыг цуглуулаад марзагнаж байх юм. Ядаж баахан дуучдыг тойруулж суулгаж алиалж байхаар дууг нь л олигтойхон явуулчихвал дээ биш үү?

0  |  0
bumbaa chagnaa(202.126.89.91) 2020 оны 02 сарын 22

bayr hvrgie. ajiltan amjilt hvsie

0  |  0
화이팅(222.236.9.254) 2020 оны 02 сарын 22

Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсэе

0  |  0
Уншигч (203.91.115.48) 2020 оны 02 сарын 22

Цагаан сар болж байхад шинэ жилийн нэвтрүүлгээ зогсоохгүй мөнгөн өвөл ч гэнэ үү нэг ядмаг шоу маягийн нэвтрүүлэг шүү юм байнга гарна. Энэ Тв явахгүйэ. Фэйсбүүкээр тэнд ажилладаг хүмүүсийн постийг харахаар сүр сүр юм л харагддаг. Хачир дээрээ халтар логогоо ч солиогүй. Хийсэн юм гэж харагддаж байгаа ч юм байхгүй\n\n

2  |  0
Zochin(66.181.161.67) 2020 оны 02 сарын 22

Amjilt husey

3  |  0
Top