Бурхан Халдун, Ононгийн рашаан чиглэлийн хөдөлгөөнийг ХОРИГЛОЛОО

2020 оны 02 сарын 24

Бурхан Халдун хайрхан, Ононгийн халуун рашааны чиглэл дэх хөдөлгөөнийг хориглолоо.

“Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” Монгол улсын Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 62 дугаар тогтоол, улсын Онцгой комиссын даргын 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр тушаал, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/92 дугаар тушаалын хүрээнд Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий аймгийн Батширээт сумдын Засаг дарга, ИТХТ-ын дарга нартай зөвшилцөн шинэ төрлийн короновирусын тархалтаас урьдчилан сэргийлэх, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах зорилгоор хамгаалалтын захиргааны даргын 2020 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн А/17 дугаар тушаалаар Бурхан Халдун Хайрхан болон Ононгийн халуун рашааны чиглэлд явах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өндөржүүлсэн бэлэн байдал цуцлагдах хүртэлх хугацаанд хориглолоо.

Дээрх чиглэлүүдэд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хязгаарлалт хийсэнтэй холбогдуулан Бурхан Халдун хайрхан, Ононгийн халуун рашаан чиглэлийн хяналтын постонд тавих хяналтыг чангатгах зорилгоор Төв аймгийн Мөнгөморьт сумын нутагт байрлах Цагаан арал болон Хориудын постонд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумдын нутгаас байгаль хамгаалагчдаар хүч нэмэгдүүлэн ажиллаж байна.
 

ХАН ХЭНТИЙН УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (73.176.171.37) 2020 оны 02 сарын 24

Zuv

0  |  0
Z(202.9.47.49) 2020 оны 02 сарын 21

mash zuv

0  |  0
Top