Пентагонын ажилтан улсын нууц задруулсан хэргээр ял сонслоо

Б.Болорсүх | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

АНУ-ын Батлан хамгаалах яам буюу Пентагонын системийн аналистаар ажиллаж байсан Хенри Кайл Фрес улсын нууц задруулсан хэргээр 10 жилийн хорих ял сонслоо.

АНУ-ын Виржиниа мужийн Холбооны шүүх түүнд 15 жилийн хорих ял оноохоор төлөвлөж байсан ч мөрдөн байцаалтын явцад хэргээ хүлээсэн, холбоотой мэдээллийг ил болгосон гэж үзэн, ялыг нь таван жилээр хөнгөрүүлсэн байна.

Тэрбээр 2018 оны дөрөвдүгээр сараас 2019 оны есдүгээр сар хүртэлх хугацаанд улсын нууцтай холбоотой мэдээллийг хоёр сэтгүүлчид өгч байсныг тогтоосон юм. Мэдээлэл задруулж байсан хоёр хүний нэг нь түүний найз охин байжээ.

Мэдээлэл задруулсан гэх хоёр сэтгүүлчийн нэг нь NBC, нөгөө нь CNBC телевизийн сувагт ажилладаг байсан гэнэ.

Хэдийгээр эх сурвалжаа нууцлах эрхийнхээ хүрээнд мөрдөн байцаалтын үеэр мэдээлэл өгөөгүй ч найз залуутайгаа харьцаж байсан хэд хэдэн и-мэйл, утасны дуудлага зэргийг нь үндэслэн эх сурвалжийг нь тогтоон, өнгөрсөн оны сүүлээр хэрэгт холбогдогчийг баривчилжээ.

Эх сурвалж: The New York Times

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.46.189) 2020 оны 02 сарын 21

ЭХ ОРНООСОО ОРГОСН ЗАЙЛСАН, ҮАБЗ-ИЙН ГИШҮҮН БАЙСАН ЭРЛЭГДОРЖ, САЙХАНБИЛЭГ НАР УЛСЫН НУУЦ ЗАДРУУЛААГҮЙ ГЭХ БАТАЛГАА БНА УУ !!!!!!!!!!!!!

0  |  0
Top