"Салхитын мөнгөний орд"-ын хэрэгт холбогдсон шүүгчдийг шүүх хурлын УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ хойшиллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд "Салхитын мөнгөний орд"-ын хэрэгт холбогдсон нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн билээ. Тэдэнд холбогдох хэргийн шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.02.21/ 09:00 цагт товлосон ч тодорхойгүй хугацаагаар хойшиллоо.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хууль (шинэчилсэн найруулга)-ийн тусгай ангийн 22.5-1 (хахууль өгөх), 22.4-2.4 (хахууль авах), Эрүүгийн хуулийн 268.1 (хээл хахууль авах), 269.1 (хээл хахууль өгөх)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр хүлээн авсан.

Хан-уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр өдөр яллагдагч Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан товлогдсон. Улмаар яллагдагч Б.Сайханцэцэгийн өмгөөлөгч Одонтунгалаг ЭХХШТХ-ийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шүүх хуралдаан даргалагчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан. Хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзсан тохиолдолд шүүх хуралдаан хойшлуулж уг асуудлыг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч ЭХХШТХ-ийн 10.1 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэдэг байна.

Уг татгалзан гаргах хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэсний дараа Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны тов гаргах ёстой юм. Түүнчлэн яллагдагч М.Цэндсүрэн, яллагдагч Г.Цагаанцоожийн өмгөөлөгч нараас урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хаалттай явуулах хүсэлт гаргасан боловч шүүх хэлэлцээгүй байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
erdenee(66.181.169.70) 2020 оны 02 сарын 22

hoishilnoo gedeg chini yamar neg no ornoo gesen ug...shuurhai shiidehiin orond hen heden tug-n hahuuli uguh bol gegeed huleegeed bj bgaa daa... shuuh shuur bolj dee... shuuhiig buren bureldhuuneer soli...shudarga ajildag humuusiig tabi...

0  |  0
[yo(103.10.23.4) 2020 оны 02 сарын 21

Болсон үйл явдал нь нотлох баримттайгаа баригдсан байхад,,,,,,,,,,,,,,,,,, одоо энэ хэрэг хэдэн жил дамжиж заваарна аа.......ШҮҮГЧИД ШҮҮГЧИДИЙНХЭЭ ХЭРГИЙГ ШҮҮДЭГҮЙ Л БАЙХГҮ ЮУ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,

0  |  0
Зочин(202.179.24.209) 2020 оны 02 сарын 21

Шүүхийн ажиллагааг хэрхэн сааруулах, хугацаа хожих, ээлжлэн шалтаг шалтгаан хэлж шүүх хуралдааныг хойшлуулах, баримт материал солих, холих, хэрэг буцаах энэ тэр гээд шүүхийн практик ажиллагаанууд нилээд зүйлүүд гарч ирэх байхаа. шударга үнэн ялах болтугай

0  |  0
Top