ХӨСҮТ-д тусгаарлагдсан 19, Завханы нэг иргэн ХАЛДВАР АВААГҮЙ нь тогтоогдлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас өдөр бүр коронавирус COVID19-ийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх асуудлаар өдөр бүр мэдээлэл хийж байгаа. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭБМ)-аас өгсөн мэдээллээр хоёрдугаар сарын 21-ний байдлаар “Ковед 19” вирусийн 75777 тохиолдол бүртгэгдсэнээс 2129 нь нас барсан байна. БНХАУ-аас гадна бусад улс оронд 1908 тохиолдол бүртгэгджээ. 

А.Амбасэлмаа "Сэжигтэй тохиолдолд бүртгэгдэж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 19 хүн, Завханд тусгаарлагдсан нэг хүний шинжилгээний хариу бүгд сөрөг буюу корона вирус илрээгүй гэж гарсан. Өчигдөр орой (2020.02.20) Бусан-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн зургаан оюутныг ажиглалтад авсан. Учир нь Өмнөд Солонгосын Дэвү хотод тус улсын өвчлөлийн 80 гаруй хувь бүртгэгдлээ. Тус хотод Монгол Улсын олон иргэн сурч, ажиллаж, амьдардаг юм байна. Тиймээс Өмнөд Солонгосоос ирсэн зургаан оюутныг ХӨСҮТ-д тусгаарлах нь зөв гэж үзсэн. Оюутнуудын биеийн байдал сайн, халуураагүй, ямар нэгэн эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй байна" гэлээ.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top