"Урт цагаан"-ыг өнөөдрөөс БҮРЭН ХААЖ, цагдаагийн хяналт эхлүүллээ

2020 оны 02 сарын 21

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын төлөөлөл өнөөдөр /2020.02.21/ “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагааг зогсоох асуудлаар нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх шаардлага зөрчигдөж, ашиглалтын шаардлага хангахгүй болох нь холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдсон учраас  Нийслэлийн өмчийн гуравдугаар байр буюу Урт цагаан үйлчилгээний төвийн үйл ажиллагааг өнөөдрөөс эхэлж зогсоох захирамжийг нийслэлийн Засаг дарга гаргажээ.

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Урт цагааны үйлчилгээний төвийн ашиглалтын ам метр талбайг 9000 төгрөгөөр 30 аж ахуйн нэгж, хувь хүн түрээсийн гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл ажилласан. Эдгээр хүмүүс 300-400 хүнд дамлан өндөр үнээр түрээслүүлж нийслэлийн өмч ашиглалтын газартай байгуулсан гэрээгээ ноцтой зөрчиж байна. Мөн түрээслэгчид гэрээнд зааснаар тухайн объектод засвар хийх онцгой эрхтэй. Гэвч өнөөдрийг хүртэл засвар хийгээгүй. Цаашид эдгээр 30 аж ахуйн нэгжийн гэрээг сунгахгүй, харин 400 гаруй түрээслэгчийг хохироохгүй байх тал дээр анхаарна. Өнөөдрөөс эхэлж урт цагааны үйлчилгээний төвийн үйл ажиллагааг бүрэн зогсоож, цагдаагийн байгууллагынхан хяналт тавьж ажиллана.Харин Урт цагааны барилгыг нураах эсэх асуудлыг НИТХ-аар шийдэгдэнэ” хэмээн хэллээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга “Урт цагаан үйлчилгээний төв нь насжилт өндөртэй ашиглалтын шаардлага хангахгүй, галын эрсдэл үүссэн объект. Энэ байранд ажиллаж байгаа түрээслэгчдийн үйл ажиллагааг зогсоох талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас гурван удаа дүгнэлт гаргаж байсан. Тус барилга байгууламж нь цахилгаан хангамжийн хувьд ч өндөр эрсдэлтэй. Мөн ус дулаан хангамжийн хувьд ч ашиглалтын шаардлагаас хэтэрсэн. Бид өнөөдөр хөрөнгө мөнгийг бус иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах асуудлыг нэгдүгээрт тавих хэрэгтэй" гэв.

Нийслэлийн өмчийн гуравдугаар байр болох Урт цагааны барилга нь 1958 онд анх баригдсанаасаа хойш ганц ч удаа засвар хийгдэж байгаагүй байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.115) 2020 оны 02 сарын 23

Уг нь зөв л дөө ,гэхдээ цаагуураа ямар хулгай явж байгааг л сайн харах хэрэгтэй дээ.Нэгэнт төрийн өмч юм чинь буулгаад урд талбай, машин замыг нь хамруулаад 2 давхар зогсоол хийгээд дээр нь маш сайхан барилга бариад төрд нь үлдээх нь зөв шүү.

1  |  0
Иргэн(122.201.24.252) 2020 оны 02 сарын 21

Маш зөв дотор нь нурж байгаа газар

1  |  0
Иргэн(122.201.24.252) 2020 оны 02 сарын 21

Маш зөв дотор нь нурж байгаа газар

0  |  0
Zochin (103.26.193.212) 2020 оны 02 сарын 21

Mash zub shidjee unheer bohir zabaan shees .utgun shingen nus nulmasaar duursen .arhidalt ihtei hetsuuhen gazar shuudee ashguidee

1  |  0
зөв шийдвэр(66.181.165.91) 2020 оны 02 сарын 21

зөв шийдвэр\n

1  |  0
маш зөв(202.131.251.250) 2020 оны 02 сарын 21

зочин

0  |  0
Зочин(202.179.27.169) 2020 оны 02 сарын 21

Зөвөө. Доор нь харх үүрлэсэн байгаа. Одоо нураах болсон

0  |  0
zochin(43.242.243.61) 2020 оны 02 сарын 23

ZUW , ZUW , BAS NEG B*UBUUNUUDIIN GAZAR UGUY BOLOKH NI

2  |  0
ARD(202.21.108.157) 2020 оны 02 сарын 21

Зөв одоо хангалттай.

1  |  0
Top