Тээврийн цагдаагийн албаны дэргэдэх шинэ гүүрийг “Олимпын гүүр” гэж нэрлэлээ

2020 оны 02 сарын 21
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Гүүрэн замыг нэршүүлэх тухай”, “Нийслэлийн ойгоос 2020 онд бэлтгэх модны хэмжээ батлах тухай”, “Нийтийн тээврийн салбарт хуримтлагдсан өр, авлагын асуудлаар авах зарим арга хэмжээний тухай”, Ажлын хэсэг байгуулах тухай” гэсэн асуудлыг хэлэлцэж байна.
 
Хуралдааны эхэнд Тээврийн цагдаагийн албаны дэргэдэх гүүрийг нэршүүлэх асуудлыг хэлэлцэж, “Олимпын гүүр” хэмээн нэрлэхээр тогтлоо.
 
Олимпын гудамж, Их Монгол Улсын гудамжийг холбосон 477 метр уг гүүрийн зорчих хөдөлгөөнийг өнгөрсөн онд нээсэн байдаг. Улмаар гүүрийг нэршүүлэхээр олон нийтээс санал авч, шийдвэрлэлээ.
 
 
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top