Энтрепренерийн хүрээлэнгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2020 оны 02 сарын 21

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр /2020.02.20/ БНСУ-ын Гарааны бизнес, энтрепренерийн хөгжлийн хүрээлэнгийн дэд захирал И Гён тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад БНСУ-ын  Чун Ан их сургуулийн профессор Чу Ён Шик, Сувон хотын Ажоу их сургуулийн эдийн засгийн ухааны профессор Ким Хан Сун, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөгөөн НҮТББ-ын гүйцэтгэх захирал Т.Мөнхмарал болон НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил нар байлцав.

Уулзалтаар “Монгол-Солонгосын гарааны бизнес, “HUB” байгуулах, хамтарч ажиллах” төслийн талаар санал солилцлоо.

Уг төсөл нь энтрепренеруудыг чадавхжуулах, инновацийг хөгжүүлэх замаар Монгол Улсад стартапын хүртээмжтэй, тогтвортой экосистемийг бий болгох мөн технологид суурилсан гарааны бизнесийг дэмжин үндэсний эдийн засгийг хөгжүүлэх, ажлын байрыг сайжруулж, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах зорилготой юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top