Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 191.4 тэрбум төгрөгөөр БУУРЛАА

2020 оны 02 сарын 21

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2020 оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 191.4 тэрбум төгрөг буюу 14.5 хувиар буурлаа.

Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 219 тэрбум төгрөг буюу 23 хувиар буурсан нь нөлөөлжээ.

Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн энэ оны нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 370.4  тэрбум төгрөг буюу 23.3 хувиар буурав.

Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулалт 524.4 тэрбум төгрөг буюу 43.9 хувиар буурсан нь нөлөөлсөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээлж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top