КОРОНАВИРУС: Хятадад амиа алдсан хүний тоо 2236 болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

Коронавирусийн халдварын улмаас амиа алдсан хүний тоо Хятадад 2236 болжээ.

БНХАУ-ын Эрүүл ахуй, эрүүл мэндийн улсын хорооноос мэдээлснээр шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо 75 465 болж, 18 мянган хүн эдгэрсэн байна.

Энэхүү вирусийн дэгдэлт бүртгэгдсэн Хубэй мужид амиа алдсан хүний тоо 2144 болжээ.

Коронавирус нь архаг өвчин, халдварт томууны хэлбэрээр оршин тогтнож болзошгүйг Хятадын инженерийн ухааны академийн дэд ерөнхийлөгч, хүнд хэлбэрийн амьсгалын замын өвчин судлаач Ван Чэнь анхааруулсан юм.

Коронавирусийн эсрэг “Рибавирин”, “Ритонавир”, “Интерферон альфа” болон “Abidol” гэх эм, бэлдмэлийг туршиж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top