“ГРАССРҮҮТС”-ийн элч хөлбөмбөгчдийг өргөмжиллөө

2020 оны 02 сарын 21

Монголын шигшээ баг ДАШТ-ий урьдчилсан шатнаас анхны оноогоо авсан өдөр буюу жил бүрийн хоёрдугаар сарын 19-нийг “Үндэсний шигшээ багийн өдөр” болгон тэмдэглээд гурван жил болж байна.

2001 оны хоёрдугаар сарын 19-нд манай үндэсний шигшээ баг Бангладештай 2:2-оор тэнцэж, ДАШТ-ий урьдчилсан шатны эрхийн төлөөх тэмцээнээс анхны оноогоо авч байсан юм.

Энэ жилийн “Үндэсний шигшээ багийн өдөр”-ийг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд МХБХ-оос “Грассрүүтс”-ийн элч хөлбөмбөгчдийг тодруулан энгэрийн тэмдэг, үнэмлэх гардуулах арга хэмжээ боллоо гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

“Грассрүүтс”-ийн элч хөлбөмбөгчдөөр:

Б.Буман-Учрал, Д.Лүмбэнгарав, И.Отгонбаяр, С.Баатарсүрэн, П.Алтантулга, А.Эрдэнэбаяр, Э.Ганзориг, А.Алтантуяа, Н.Цэдэнбал, Н.Наранболд, Б.Хаш-Эрдэнэ, Б.Төгсбилэг, Г.Билгүүн, Б.Ариунболд, О.Мөнх-Оргил, Б.Даваажав, Г.Төгөлдөр нарыг өргөмжилсөн байна.
 


Элч хөлбөмбөгчдийн эхний ажил нь “Би шигшээ багтайгаа хамт” гар зургийн уралдааны ялагчийг тодруулсан үйл явдал байлаа.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top