Б.Тулга: Сонгуульд ИЗНН-тай эвсэж орох асуудлыг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулгатай ярилцлаа.


-Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэн батлах үед МАХН хүчтэй эсэргүүцэж байсан. Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлтөд та ямар байр суурьтай байгаа вэ?

-МАХН Сонгуулийн тухай хууль дээр зарчмын нэг л байр суурьтай байгаа. Улстөрчид хуулийг Монголын ард түмэнд зориулж батлахаасаа илүү өөрийнхөө компанийн эрх ашигт нийцүүлж, эсвэл гадна дотнын хүмүүст зориулж баталж ирлээ. Сонгуулийн тухай хууль батлахдаа мөн яг тэр зарчмаа бариад баталчихлаа гэж харж байгаа. Сонгуулийн хуулийг 2016 онд Үндсэн хуулийн цэцтэй хуйвалдаж, МАН, АН-ынхан өөрчилж байсан. Өөрчлөхдөө Сонгуулийн хууль зургаан сарын өмнө батлагдсан байх зарчмыг хүртэл уландаа гишгэж, Үндсэн хуулийн цэц өмнө гаргасан шийдвэрийнхээ эсрэг шийдвэр гаргаж байсан. Үүний үр дүнд Сонгуулийн хуулийг баталсан гишүүд ард түмэнд дүнгээ тавиулсан шүү дээ. Энэ удаагийн Сонгуулийн тухай хуулийг батлахдаа ч өмнөх алдаагаа давтлаа. Мөнгөтэй хүн сонгуульд ялалт байгуулна гэдэг санааг Сонгуулийн тухай хуульд тусгаж өглөө.

Төрийн эрх мэдлийг буруу удирдаж байгаа нөхдүүд нь шинэ гарч ирж байгаа улс төрийн хүчин, бие даагч нарын гаргаж ирж буй бодлогыг боомилсон Сонгуулийн хуулийг баталлаа.  Нэр дэвшигч, нам эвслээс гарах зардал, иргэд сонгогчидтой уулзах бололцоог бүгдийг нь хаасан хууль баталсан. Сонгуулийн сурталчилгааны 22 хоногийн хугацаанд 20 гаруй суманд, 60-70 мянган сонгогчдод яаж хүрч ажиллах юм бэ. Маш олон хүн өрсөлдөнө. Тэндээс сонгогчид яаж бүрэн мэдээлэл авч зөв сонголт хийх юм. Хэцүү шүү дээ. Иргэд нэр дэвшигчдийг судалж, дотроо бодож тунгааж сонголтоо хийж чадахгүй. Гэтэл УИХ-д одоо сууж байгаа 76 гишүүн тайлан тавих нэрээр ард иргэд, сонгогчидтой уулзаж, иргэдийн санаа бодлыг эргүүлэх боломжтой. 

Хоёрдугаарт, Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн. Монгол Улсаас гадаад оронд амьдарч байгаа 200 мянган иргэн бий. Энэ иргэдийн 80-90 хувь нь Монголдоо бизнес, ажил хийх боломжгүй болоод гарсан хүмүүс бий.

Энэ хүмүүсийн сонгох эрхийг хаан боогдуулсан. “Техникийн боломж­гүй” гэсэн шалтгаанаар сонгох эрхийг нь хаасан. Мөн иргэний сонгогдох эрх зөрчигдсөн. Нэг хүний эсрэг 76 хүн яаж хууль баталж болдгийг Сонгуулийн хуулиас харж болно. Үндсэн хуульд сонгох, сонгогдох эрхтэй гээд заачихсан. Гэтэл Н.Энхбаяр гэдэг хүнийг албан тушаалын хэрэгт тохсон, хэлмэгдүүлсэн зүйл заалтаараа сонгуульд оруулахгүй байхаар хуульчилсан. Авлига, албан тушаалын хэрэгт гэм буруутай нь тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй байхаар хуульчилсан. Эрүүгийн хуулиар хүнийг шийтгэдэг бол Сонгуулийн тухай хуулиар хүнийг насан туршид нь яллаж байна. Энэ бол анх удаа болж байгаа зүйл биш юм. Н.Энхбаярт зориулж хэд хэдэн хууль баталж байсан. Эрүүгийн хуулийг Н.Энхбаярт зориулж хэрэгжих хугацааг нь хоёр удаа ухрааж байлаа. Үүнээс өөрөөр Н.Энхбаярыг яллах зүйл олдохгүй байна шүү дээ.

Төрийн албанд ажиллаж байгаад санаатай болон санаандгүй байдлаар авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүс нэр дэвших эрхгүй болсон байна. Цаашид энэ хууль хэвээрээ явах юм бол энэ сонгуулиар ч гэсэн өрсөлдөгчөө хуулийн байгууллагаар шалгуулж намнадаг, нэр дэвших эрхийг нь хасдаг коммунист арга хэрэгжсээр байх болно. Энэ дээр онцгой анхаарал хандуулах ёстой. Тэгэхээр Сонгуулийн тухай хуулийг дүгнээд хэлэхэд энэ 76 гишүүн өөрсдөдөө зориулсан хууль баталлаа. Уг нь Сонгуулийн тухай хууль хуучнаараа явах ёстой байсан. Одоогийн гишүүд сонгогдсон тойрог дээрээ очиж, дүнгээ тавиулах ёстой. Харамсалтай нь ЖДҮ, хулгай, хүчингийн хэрэгт холбогдсон нөхдүүд маань сонгогчдынхоо тойргийг сольж, зугтаж байна. Гэхдээ МАН-д иргэд дүнг нь тавих байх гэж найдаж байгаа.

-Сонгуулийн тойрог, мандат хуваарилалтын хувьд МАХН ямар байр суурьтай байгаа вэ?

-Өөрсдөдөө зориулан тойргийн хуваарилалтыг зурлаа. Улаанбаатар хотыг хараарай. Хэнд зориулж аль тойрогт ямар өөрчлөлт оруулсан нь тодорхой харагдаж байгаа. Сонгогчдоос санал авна гэдэг иргэн бүр тэгш эрхтэй байх ёстой. Нэг хүний өгч буй санал хэдэн хувиар УИХ-ын гишүүнийг сонгох юм. Түүнд зориулаад л засаг, захиргааны хуваарилалтаа хийх хэрэгтэй байсан. Гэтэл Улаанбаатар хотын 40-50 мянган иргэн нийлж байж нэг УИХ-ын гишүүнийг сонгохоор байгаа. Гэтэл орон нутагт нэг гишүүн 15-16 мянган хүний санал авч сонгогдохоор байна. Дунджаар орон нутагт 20 мянган сонгогч нийлж байж нэг төлөөллийг сонгож гаргаж ирэх нь. Гэтэл Улаанбаатарын иргэд сонгох эрх багатай, хөдөө, орон нутгийн иргэд сонгох эрх нь давуу гэсэн зарчим Сонгуулийн хуулиар үйлчлэхээр боллоо. Маш энгийн тооцоо бол 2.1 сая сонгогчоо 76 мандатдаа хуваагаад ойролцоогоор 28 мянган сонгогч гарах байх. Тэгэхээр гурван мандаттай тойрог гэхэд 28 мянгыг гурваар үржүүлээд л гараад ирнэ гэсэн үг. Гэтэл “Жорж Оруэллийн “Амьтны ферм” зохиол дээр гардаг шиг “Бүх амьтан тэгш эрхтэй. Түүн дотроо гахай арай илүү давуу эрхтэй” гэдэг зарчмыг хуульд тусгасан. Уг нь ардчилсан улс юм бол ойлгомжтой байх ёстой. Нэг гишүүн 28 мянган хүнээс сонгогдох ёстой. Тэгш байх, жигд байх жишиг алдагдсан байна.

-Ардчилсан нам нэр дэв­шигч­дээсээ 100 саяын татаас авч байгаа бол МАН нэр дэвшигч­дээ­сээ татвар авахгүй гэдгээ мэдэгдсэн. Харин МАХН сонгуу­лийн санхүүжилтээ хэрхэн шийдэх вэ.

-Ард түмэн саналаа өгөөд парламент бүрдэнэ. Аль нэг компанийн Их хурал байгуулаад байгаа юм уу, гадаадын хөрөнгөтэй хүмүүсийн Их хурлыг байгуулах гээд байгаа юм уу. Ард түмний төлөөллийн УИХ-ыг байгуулах юм уу гэдгээ бодох хэрэгтэй. Санхүүжилтээр дамжаад УИХ Монголын ард түмэнд үйлчилдэг бус тодорхой бүлэглэлийн талд ордог болсон. Энэ санхүүжилтийн схемийн зарчмыг засах ёстой. Тэгэхийн тулд сонгуулийн зардлыг төр хариуцах ёстой. Ингэж байж хяналтаа тавина. УИХ-ын гишүүд нь хэн нэгэн бүлэглэлийн халаасанд орох асуудлаас ангид байна. Зөвхөн мөнгөтэй хүн улсыг удирдана гэсэн зарчим байхгүй. Гэтэл их сургуульд хичээл заагаад явж байгаа багш нар, төрийн албанд ажиллаад явж байгаа эсвэл Монголынхоо төлөө гэсэн бодолтой хүмүүс Их хуралд нэр  дэвших эрхгүй болчихлоо. Анзаараад үзвэл нэг аймагт нэг нам 1.2 тэрбум төгрөг зарцуулахаар байгаа. Нэг намаас нэр дэвшигчид өрх болгонд мөрийн хөтөлбөр, танил­цуулга, сонин сэтгүүлээ оруулна гэж үзэхэд ийм хэмжээний зардал гарахаар байна. Ийм их мөнгө хуримтлуулсан багш, эрдэмтэн байх уу. Тухайлбал С.Нарангэрэл багш УИХ-д байх ёстой хүний нэг. Гэтэл 1.2 тэрбум төгрөгийн зардал гаргаж чадахгүй шүү дээ. Манай нам дээр ч ийм мэдлэг, чадвартай эрдэмтэд бий. Харамсалтай нь, сонгуулийн ийм их зардлаас болоод нэр дэвшиж чадахгүй гэдгээ хэлдэг хүмүүс олон бий. АН либерал зарчмаар Америкийн хувилбарыг дуурайж, мөнгөтэй нь төр удирдана гэдэг зарчим руу орж байна. МАН яаж санхүүжилтээ шийдэх эсэх нь тодорхойгүй байна. МАН нэр дэвшигчдээсээ мөнгө авахгүй гэж байгаа. Үүний ард ямар нэгэн тайлбар байж л таараа. Түүнээс мөнгөгүй сонгууль хийнэ гэж байхгүй. Боломжгүй зүйл. Хүмүүсийг цуглуулаад уулзахад л мөнгө гардаг байхгүй юу. Тэгээд сонгогчдын гар дээр сонин, сэтгүүл тавьж таарна. Энэ бүхний санхүүжилтээ хэрхэн шийдэх гээд байгаа юм. МАН санхүүжилтээ хэрхэн шийдэх нь маш ойлгомжгүй байгаа. Дэлхий дээр сонгуулийн санхүү­жилтийг шийдсэн олон хувилбар байдаг л даа. Төр нь сонгуулийн зардлыг гаргадаг. Тэгж байж нэр дэвшигчид нь аль нэг бүлэглэл, компанийн барьцаанд орохоос сэргийлдэг. Энэ аргыг хэрэглэх ёстой. Нэгэнт хууль ингэж батлагдаад, эрх барьж байгаа нөхөд ингэж шахаж байгаа нөхцөлд МАХН давж гарахын тулд ажиллана. Бид нэр дэвшиж байгаа хүмүүсээ баг болгоод бололцоотой хүмүүсээ санхүүгийн бололцоогүй хүмүүстэй нийлүүлж, нөхөх маягаар оруулж ирнэ. Ард түмнээсээ дэмжлэг, хандив гуйж сонгуульд орно. Бидэнд төрийн өндөр албан тушаал, өмчлөөд авсан хөрөнгө алга. Тийм учраас иргэдээсээ хандив гуйж сонгууль оролцоно доо.

-МАХН сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна уу?

-Сонгуулийн мөрийн хөтөлбөр боловсруулах Ажлын хэсэг гараад бүтэн сар ажиллаж байна. МАХН 2016 оноос хойш иргэдийнхээ санал бодлыг сонсож, Монгол орноо гурван удаа тойрсон. Эндээс гарсан саналыг мөрийн хөтөлбөртөө тусгана. Монгол Улс ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ёстой. Утаа, хөрсний бохирдол, ажилгүйдлийг арилгахын тул иргэдийг орон сууцтай болгох ёстой. Түүнээс иргэд мөнгөтэй болчихоод орон сууцад орно гэвэл бид тэр үеийг харж чадахгүй юм шиг байна. Тийм учраас Монгол Улс иргэдээ орон сууцад оруулах асуудал дээр маш тодорхой бодлого гаргах ёстой. Орон сууцны ипотекийн хүүг хамгийн бага түвшинд аваачих, ер нь зээлийг хүүг тэглэх шаардлагатай байна. Мөн урьдчилгаа шаардалгүйгээр орон сууцанд оруулах боломжийг иргэдэд гаргаж өгөх ёстой. Өндөр хөгжсөн маш олон орон ингэж шийдсэн байна. 1990 оноос өмнө Монголчууд ийм маягаар хүмүүсээ орон сууцад оруулаад хот болгоод хөгжсөн шүү дээ. Орон сууцад иргэдээ оруулснаар сайхан амьдрах нөхцөл бүрдэнэ. Түүнээс гэр хороололд байгаа иргэдээ хэзээ мөнгөтэй болоод орон сууцад орохыг нь хүлээх юм. Тийм учраас улс ийм бодлогыг гаргаад барилгын компаниудтайгаа ажиллах ёстой. Түүнээс төв банк нь арилжааны банкнууддаа өндөр хүүтэй эх үүсвэр гаргаж өгдөг, түүн дээр нь арилжааны банк хүүгээ нэмээд явах нь зохисгүй. Хэдийгээр жилийн найман хувийн зээл олгож байгаа ч гэсэн 50 сая төгрөгөөр баригдсан байшинг иргэд худалдаж аваад 20 жилийн дараа 200 сая болгон төлдөг байж болохгүй. Энэ хүүлдэг зарчим цаашид явахгүй. Төр зөв бодлого гаргах ёстой. Орон сууцжуулах зөв хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр МАХН мөрийн хөтөлбөртөө тусгаж байгаа.

-МАХН, Монголын ногоон намтай сонгуульд эвсэж орохоор болсон. МАХН-тай өөр нам, эсвэл нэгдэх үү?

-Улс төрийн нөхцөл байдал, Монголын нийгэмд үүсээд байгаа хямралт байдлыг засахын тулд улс төрийн хүчнүүд эвсэж ажиллах зайлшгүй шаардлага гарч байна. Тиймээс МАХН ойролцоо үзэл баримтлалтай Монголын ногоон намтай 2020 оны сонгууль болон цаашдын улс төрийн үйл ажиллагаанд нэгдэж оролцохоор болсон. МАХН-аас бидний эвсэлд нэгдэж орох бусад улс төрийн хүчинтэй хамтарч ажиллахад бэлэн байгаа. Мөн Иргэний зориг ногоон намтай сонгуульд эвсэж орох асууд­лыг хэлэлцэж байна. Өөр намуудтай ч энэ асуудлаар ярилцаж байгаа.

-УИХ-ын гишүүн Д.Лүндээ­жанцан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэ­бат нар казино тоглосон гэх шүүмжлэл хүртсэн. Өөрсдөө казино тоглоогүй гэж мэдэгдэж байсан ч казино тоглож буй фото зураг цацагдаж, батлагдаж байна. Энэ хүмүүс ёс зүйн хариуцлага хүлээх ёстой болов уу?

-Нөгөө л ижил тэгш үйлчлэх ёстой зарчим шүү дээ. “Төрийн албан хаагч, жирийн иргэнд бүх хууль үйлчилнэ. Бидэн хууль үйлчлэхгүй” гэдэг зарчим яг энэ асуудал дээр харагдаж байгаа юм. Яг казино тоглохоос өмнө хэд, хэдэн төрийн албан хаагчид ажлаасаа халагдсан. Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ, МИАТ ТӨХК-ийн Сөүл дэх төлөөлөгчийн газрын ажилтан С.Баатарцогт нарын хүмүүсийг казино тоглосон асуудлаар нь Зас­гийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга шийдвэр гаргаад ажлаас нь чөлөөлсөн. Дээрх гишүүд нь Төрийн албан хаагчийн дагаж мөрдөж журмыг шинэчлэн баталсны дараа тоглосон асуудал шүү дээ. Тэгэхээр Монголоос өөр оронд бол “Уучлаарай би та бүхнийг хуурлаа” гээд ажлаа өгөх ёстой. Хэрэв сэтгүүлчид гишүүдийн казино тоглосон асуудлыг гаргаж ирээгүй бол би тоглоогүй гээд л явж байгаа. Хэвлэл мэдээллийнхэн, иргэд энэ асуудал дээр анхаарал хандуулж, ажиллаж чадсан учраас казино тоглосон асуудал нь илэрсэн. Тэгэхээр ийм асуудалд худлаа ярьж байгаа хүмүүс хууль батлахдаа юу гэж ярьж байгааг нь бид мэдэхгүй. Энэ хүмүүст итгэх үү, итгэхгүй юу гэдэг дээр дүгнэлт хийх ёстой.

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зо(66.181.184.184) 2020 оны 02 сарын 23

2012-2016 онд МҮАН-тай эвсэл болоод АН-тай хамтраад засаг барьж та өөрөө ч сайд хүтэл хийж үзсэн. Тэгээд юу өөрчилж чадсан юм. Тэр үедээ өөрчилж, засаж, хөгжүүлж байхгүй яасан юм бэ. Чадаагүй л байхгүй та нар. Зарим нэг хүн чинь авлига авч байгаад баригдаж сүйд болслн. Одоо ч зарим нь хууль, шүүх энэ тэр гээд баахан асуудалтай, хэрүүл тэмцэлтэй хэцүүхэн л байгаа биз дээ. Битгий уран донгод. Ногоон намынхан энэ намаас хол байж өөр намтай эвссэн нь дээр дээ.

0  |  0
Зочин(66.181.176.220) 2020 оны 02 сарын 23

Хүний байгуулсан нам дээр хүүдэгнэсэн юмнууд . Анх байгуулсан хүмүүсээ бүгдийн хөөж явуулсан . Ганц хүний нам шдээ утсан хүүхэлдэйнүүд . Та нартай ХЭН ч зэвсэггүй \n

0  |  0
Анар(66.244.109.90) 2020 оны 02 сарын 22

Эвсэх нь зөв, Ногоон нам болж байна. Харин ИЗНН гэдэг чинь бөөн амбиц байгаа, болгоомжтой байхгүй бол араар тавина шүү. Гэхдээ ухаалаг хүмүүс мэдэж байгаа бизээ.

0  |  0
зүйл(202.9.46.47) 2020 оны 02 сарын 21

Энэ нөхрийн ах Хуяг гэж нөхөр Монголын хууль, шүүхийн байгууллагаас зугтан гадагш гарсан. Түүнийгээ авчрахын төлөө юу ч хитйхгүй байх шив.

0  |  0
Зочин (139.5.216.205) 2020 оны 02 сарын 21

Төмөрлөгийн үйлдвэрийг ахтайгаа нийлж идэх шахсан муу нохой чи өөрийгөө нэр цэвэр гэж бодоо юу? Тийм бол тэр гадаадад оргон зайлсан ахаа олж ирээч мангар бацаанаа????

0  |  0
Zochin(103.229.121.113) 2020 оны 02 сарын 21

Bolovsroliin yamand chi yu hiisiin odoo bas yu hiihevdee chi

0  |  0
Irgen(66.181.161.5) 2020 оны 02 сарын 21

2016 ond tanai nam AN amtai negdj songulin huulind oorchlolt orulsan bzde 4jil hamtarch tor barichad Mongolig bvren samarsan 2 nam bzde bitgi martad medrel tsarai gargad bai ard tvmen martahgvi malaas dor amisgaa min

0  |  0
Зочин(122.201.22.29) 2020 оны 02 сарын 21

МАХН ыг бурэн дэмжиж байна в \n\n\n

0  |  0
Зочин(203.91.115.37) 2020 оны 02 сарын 21

хэнтэй ч эвсээд нэмэргүй байхдоо

0  |  0
зочин(66.181.186.146) 2020 оны 02 сарын 21

Эдийн засгаа яаж сэргээх биш хөрөнгө яаж зарах талаар бэлэн ам шалдан гуй танай намтай элсэх хүчин олдох боловуу.Саяхан АН-тай хэлэлцээ хийлээ гэсэн яасан бэ

0  |  0
Top