Видео: А.БАТЦЭЦЭГ Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

2020 оны 02 сарын 21

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн АШТ Энэтхэгийн нийслэл Шинэ Делид болж байна.

Чөлөөт бөхийн төрөл өчигдөр /2020.02.20/ эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ. Коронавирусийн халдвар болон энэ тэмцээнээс олимпын эрх олгохгүй тул оролцогчдын тоо цөөхөн байна.

23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт, залуучуудын дэлхийн болон Азийн аварга, “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг 59 кг-ын жинд мөнгөн медаль хүртэв. Ийнхүү түүний хувьд сүүлийн гурван жил дараалан тивээсээ медаль (2018 онд Бишкект хүрэл, 2019 онд Шианьд мөнгөн медаль хүртсэн) зүүж байна гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.

А.Батцэцэг хэсгийн барилдаанд Узбекистаны Гульнора Тошпулатоваг 10:0-ээр давсан.
 


Дараа нь БНСУ-ын Квон Юн Жинийг 8:2-оор яллаа.
 


3 дахь тойрогт Японы Кон Юүмиг цэвэр ялсан.
 


Хагас шигшээд Казахстаны Мадине Бакбергеноваг 5:1-ээр ялсан.

Аалтан медалийн төлөөх барилдаанд 2017 оны Азийн АШТ-ий мөнгөн медальт эзэн орны Сарита Морд 2:3-аар ялагдав.
 

59 кг

1) Сарита Сарита Энэтхэг
2) А.Батцэцэг Монгол
3) Мадина Бакбергенова Казахстан

Хүрэл медалийн төлөөх барилдаанд 50 кг-д Б.Мөнхнар Узбекистаны Даулетбик Якшимуратовад 3:8-аар, 76 кг-д Г.Ариунжаргал "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт Казахстаны Эльмира Сыздыковад цэвэр ялагдсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top