“Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг батлав

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 20

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXXII хуралдаанаар “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг хэлэлцэн баталлаа. Уг зорилтыг Монгол улсыг хөгжүүлэх 20:50 бодлоготой уялдуулан хүн төвтэй хот байхаар дөрвөн чиглэл бүхий төсөл боловсруулсан гэдгийг онцлов.

Энэ хүрээнд ядуурлыг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, боловсрол эзэмшилтийг нэмэгдүүлэх, орчин төвтэй шийдэл хүрээнд эко хот байгуулж,  хүнсний хог хаягдлын хэмжээг бууруулах, ногоон байгууламжуудыг нэмэгдүүлэх зэрэг ажлыг цогцоор нь хийхээр төлөвлөжээ. “Нийслэлийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ыг баталснаар хөгжлийн нэгдсэн бодлоготой болох, төлөвлөлт, гүйцэтгэлийн уялдааг хангах, төсвийн төлөвлөлтийг бодитой болгох, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх, нөхцөл байдлаа бодитоор үнэлэх, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрэн бүрдүүлж, санхүүжилтийн бүх хэлбэрийг ашигладаг болох, тогтвортой хөгжил бүхий хөгжингүй хот болох зэрэг боломжууд тус тус бүрдэх юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top