ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасныхан амжилттай төлөвлөгөө гаргана

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

Хонь

Ажлын ачаалал их байна. Гэхдээ ийм байдалд эерэг тал бий. Та аливааг маш сайн мэддэг болно. Бусдын хэлж байгаагаас авах зүйл их байна. Хүмүүс таны үйлдэл, ер бусын санааг ойлгоно. Байр сууриа бэхжүүлж, нэр хүндээ өсгөж чадна.

Үхэр

Гэр орны ажил толгойд эргэлдэж, зуслангийн байр барих зэрэг санаа төрнө. Эдгээр санаа танаас шийдэмгий үйлдэл шаардах болно. Нөр их төлөвлөгөөндөө ханцуй шамлан ороход бэлэн байна уу? Хуучин муу муухай зүйлээсээ салах цаг иржээ. Өнөөдөр биш гэхэд ойрын өдрүүдэд өөртөө цэвэрлэгээ хий.

Ихэр

Санхүүтэй холбоотой боломж гарч ирнэ. Үүнээс татгалзвал хожим нь харамсана. Өмнөх зүйлээ орхиод шинэ боломжийг атгаж авахаар шийдсэн бол бүү эргэж буц. Өөртөө болон бусад хүмүүст ашигтай зүйл хий. Өнөөдөр та өндөрт хүрэх ч зарим хүнтэй харилцахдаа алдаа гаргаж болзошгүй. Тэвчээр, дипломат байдал хэрэгтэй байна.

Мэлхий

Завгүй байх учир төлөвлөсөн зүйлээ хийхэд амаргүй байна. Өдрийн төгсгөлд сайхан мэдээ сонсоно. Энэ нь таны бодож байгаагүй гэнэтийн бэлэг ч байж мэднэ. Өнөөдөр аз жаргал таны гарт байна. Өөртөө итгэ. Та юу гэж хэлнэ, яг тийм зүйл тохиолдоно. Бодол биелэх хүч чадалтай байдаг.

Арслан

Зохион байгуулалтгүй байх нь таны буруу. Нэгэн хэвийн амьдралаа өөрчлөхийг хүснэ. Багахан л хичээхэд бүх зүйл амжилттай болно. Энэ өдөр од эрхэс таныг хувийн зохион байгуулалттай, цаг барьж, хүлээсэн үүргээ яг таг биелүүлэхийг зөвлөж байна. Тэгж чадвал та маш чухал ажлаа амжуулж чадна.

Охин

Энэ өдөр ямар ч том төсөл, төлөвлөгөө биелэх өдөр. Эр зориг бүхнийг шийднэ гэсэн үг бий. Гэхдээ өдөр болгон зориг, эрсдэл гаргаж болохгүй. Харин энэ өдөр үхрүүдийн ямар ч зоригтой, эрсдэлтэй алхмыг бүгд хөхүүлэн дэмжих болно. Таны нэр хүнд үлэмж өсөх тул өнөөдөр та ажил хамт олныхоо хувьд баатар нь байх юм.

Жинлүүр

Энэ өдөр та том асуудлыг шийдэж чадахгүй. Магадгүй маш удаан оролдоод ч шийдэж чадахгүй байх. Ихрүүд өнөөдөр шийдвэр гаргаж, асуудлыг шийдэх гэж оролдоод хэрэггүй. Маргааш болтол хойшлуулсан нь дээр.

Хилэнц

Хөрөнгө мөнгөний эрсдэл бүү гарга. Ямар нэг алхам хийхээсээ өмнө зуу дахин бодох болно. Энэ өдрийг санхүүгийн байдлаа хянах өдөр болгоорой. Таны хурц хараанаас ширхэг зоос ч мултрахгүй. Үдээс хойш хувийн ажлаа арагш тавин, ажил, хамт олныхоо төлөө зүтгэнэ.

Нум

Мэдээллийг ашиглах авьяас чадвараа гаргах өдөр. Үнэн зөв дүгнэлт гаргаж чадна. Өөртөө хамаагүй ажлыг ч сайн гүйцэтгэх тул хамт олондоо үнэлэгдэнэ. Гэрээ хэлэлцээр байгуулах, санхүүгийн асуудал шийдэх, шинэ юм эхлэхэд таатай.

Матар

Зөрүүд зан бүү гаргаарай. Зарим үед энэ нь зөв байж болох ч зарим үед алдаа болно. Та өөртөө 100 хувь итгэлтэй байсан ч ямар ч хүн алдаа гаргадаг. Өөрийгөө тэнэг харагдуулахгүйн тулд бүх зүйлд зөрүүдэлж болохгүй.

Хумх

Энэ өдрийг ажлын хамт олон, ойр дотнын хүмүүстэйгээ учраа ололцож, эвлэрэхэд зориул. Ямар нэгэн шийдэгдээгүй асуудал байвал өнөөдөр л шийд. Сэтгэлээ онгойтол ярилцсанаар таны сэтгэлийн ачаа хөнгөрнө.

Загас

Өнөөдөр харилцан ойлголцол ноёлно. Сайн төсөл, төлөвлөгөө гаргана. Гэхдээ нууц бодол санаагаа хуваалцахгүй байх нь дээр. Хэн нэгэн таныг дуудвал оч, гэхдээ бага ярь. Шинэ сэтгэгдэл, төлөвлөгөөтэй буцна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top