ЗИНДАА 2020.02.20 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 20

#1 ЦАГААН САРААР УЛС, ХОТ ХООРОНДЫН ТЭЭВРИЙГ БҮРЭН ЗОГСООХООР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
 


Сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 23-ны 08.00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл улс, хот хоорондын тээврийг зогсоох шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргалаа. Тодруулбал, энэ хугацаанд автобус, галт тэрэг, автомашинаар Улаанбатараас орох, гарах, аймгуудаас орох гарах хөдөлгөөнийг хааж буй бөгөөд нислэг хамаарахгүй юм. Мөн Улсын онцгой комиссын хуралдаанаас гуравдугаар сарын 2-ноос эхлэн БНХАУ руу нүүрс тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлэх бэлтгэл ажлыг хангах үүргийг салбарын сайдад өглөө.

Сануулахад, Засгийн газар өчигдөр /2020.02.19/ хөл хорионы дэглэмийг дахин нэг сараар сунгах асуудлыг хэлэлцээд, бүх төрлийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл хязгаарлахаар сунгах шийдвэр гаргасан билээ. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 ЗАВХАНД НЭГ ИРГЭНИЙГ ТУСГААРЛАЖ, 40 ХҮНИЙГ ХАМГААЛАЛТАД АВЧЭЭ
 


Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас коронавирус /COVID-19/-ийн  халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх асуудлаар өнөөдөр /2020.02.20/ ээлжит мэдээллээ хийлээ. Коронавирусийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн хугацаанд нийт 170 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж ажилласан байна. Одоогийн байдлаар Замын-Үүдэд 103 хүн ажиглалтад, нэг хүн тусгаарлагдсан байгаа.  

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 СҮМО БӨХИЙН ХАВРЫН ТЭМЦЭЭН ЦУЦЛАГДАЖ МАГАДГҮЙ БОЛЖЭЭ
 


Хятадад гарсан шинэ төрлийн коронавирус болох COVID-19-ийн халдварын хүрээ Япон оронд улам бүр тэлсээр байна. Халдвар авагчдын тоо 600 хол давж, нэг хүн амиа алдан, дэлхийд Хятадын дараа коронавирусийн халдвар хамгийн их тарсан улс болоод байгаа билээ. Халдвар Японд тархсан шалтгааныг "Даймонд Принцесс" хөлөг онгоц, Уханиас ирсэн иргэддээ тохож байсан бол одоо тэдэнтэй огт холбоогүй газарт ч халдварын тохиолдлууд бүртгэгдэж эхэллээ.

Ард иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор спорт, урлагийн олон арга хэмжээ цуцлагдаж, хойшлогдон, Токиогийн олимпын өмнөх бэлтгэл ажил саатжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 КОРОНАВИРУС ХАЛДВАРТ ТОМУУНЫ ХЭЛБЭРЭЭР ОРШИХ БОЛОМЖТОЙ
 


Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, шинэ төрлийн коронавирусээр халдварласан хүний нийт тоо 75322 хүрч, эх газрын Хятад улсад 74185 тохиолдол бүртгэгдээд байна. Халдварын улмаас нийт 2120 өвчтөн нас барсан бол 14452 хүн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Хубэй мужид нэг хоногийн дотор 349 шинэ тохиолдол илэрч, нас барсан хүний тоо 108-аар нэмэгдэв. Одоогоор эмнэлэгт 43 мянган хүн эмчлүүлж байгаагаас есөн мянган өвчтөний биеийн байдал хүнд байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 THE IRISH TIMES I THE HU: ДЭЛХИЙ ДАХИНД БАЙГАА ФЭНҮҮДИЙНХЭЭ ДЭМЖЛЭГ, ХАЙРААР БАХАРХДАГ
 

Дэлхийн чихийг дэлдийлгэж байгаа The Hu хамтлаг Европын аялан тоглолтоо өндөрлүүлээд эх орондоо эргэн иржээ. Тэд Ирландад тоглолт хийх үеэрээ “The Irish Times” сонинд ярилцлага өгсөн байна.

The Hu бол орчин рок хөгжмийн шинэ үзэгдэл гэдэгтэй дэлхий нийт санал нийлсээр байна. Уламжлалт зэмсэг, хөөмийн аялгуу нь тэднийг дэлхий дахинд алдаршууллаа. YouTube суваг дээрх найман сая хандалт, Европт хийсэн амжилттай тоглолт гээд тэдний тухай хэлэх үг маш олон. Элтон Жон хүртэл тэднийг шүтэн биширч байгаагаа ярьсан. 

“The Irish Times” сонины сэтгүүлч Ронан МакГриви хамтлагийн гоцлол дуучин Ц.Галбадрахаас ярилцлага авчээ. Ярилцлагыг орчуулан хүргэж байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top