Бурханд мөргөсний ачаар Индонезид коронавирус илрээгүй гэв

2020 оны 02 сарын 20

Индонезийн Эрүүл мэндийн сайд Тереван Агус Путрано улс оронд нь коронавирусийн халдвар нэг ч илрээгүйг ихэд баяртайгаар мэдэгдлээ.

“South China Morning Post”-д ярилцлага өгөхдөө эрхэм сайд “Халдварт эзлэгдсэн Хятадтай нэг тивд оршиж байгаа улс гэхэд манайд нэг ч халдвар илэрсэнгүй. Энэ бол бидний мөргөлийн ач, Бурханы тус дэмжлэг билээ. Бурхан индонезчуудыг хамгаалж байна” гэж ярьсан юм.

Индонезид нэг ч халдвар гараагүй нь олон улсын сэжгийг төрүүлж байгаа. Учир нь тус улстай хил залгаа улсуудад халдвар их байгаа. Коронавирусийг судалж байгаа Харвардын их сургуулийн эрдэмтэд Индонезид халдвар гарсан байх ёстой, энэ талаар ДЭМБ-д мэдээлэх үүрэгтэй гэж анхааруулсан.

Хариуд нь Эрүүл мэндийн сайд Тереван Агус Путрано эрдэмтдийг өөрийн биеэр Индонезид ирж, шинжилгээ хийхийг уриалжээ.

Энэ сарын дундуур Индонезийн Засгийн газраас Хятадын Ухань хотоос 238 иргэнээ татаж авсан. Тэднийг Натуна арал дээр тусгаарлан, шалгахад бүгд эрүүл гарсан байна. Мөн 62 сэжигтэй тохиолдол илэрсэн ч нэг нь ч батлагдаагүй ажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(176.41.229.156) 2020 оны 02 сарын 28

тэнэг вэ.хэтэрхий эрт баярлаж,зарлаж байгаа биш үү

0  |  0
z(59.153.112.222) 2020 оны 02 сарын 20

uursduu saisan bagvaahaigaa iddeg uls..darhlaa suusan yumbhdaa

0  |  0
Top