Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хажуугийн барилгаас бохир алдагджээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 20

Сүхбаатар дүүргийн VII хороо, Денверийн гудамж, XII А, Б байрны дэргэд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны зүүн талд баригдаж буй барилгын сууриас бохир алдагдаж эхэлжээ.

Орон сууц, оффисын зориулалтаар барьж буй тус барилгыг “Сант Хаан” ХХК барьж буй аж. Оршин суугчдын зүгээс Сүхбаатар дүүргийн Тамгын газар болон холбогдох байгууллагад гомдол гаргаснаар өчигдрөөс /2020.02.19/ эхлэн арга хэмжээ авч эхэлсэн байна. Тус барилгын сууринд 100 орчим тонн бохир хуримтлагдсан ба өчигдөр 40 тонн бохирыг зөөж асгажээ.

Энэ талаар Сүхбаатар дүүргийн VII хорооны иргэн Ё.Энхтөрөөс тодруулахад “Халдварт өвчин гарсан ийм үед хотын төвийн олон хүн амьдарч байгаа газар бохир хуримтлагдчихаад байхад мэргэжлийн байгууллага, барилгын эзэд яагаад чимээгүй байсныг гайхаад олохгүй байна. Энд ирсэн мэргэжлийн хүмүүсийн ярианаас үзэхэд барилгын суурийг цутгах үедээ шугамын дээд хэсэгт экскаваторын шанагаар цохиж цоолсон байх магадлалтай байна. Тэгэхээр 2013 онд суурийг цутгах үедээ цоолсон гэж үзвэл найман жил бохир алдаж байсан бололтой. Мөн албаны хүмүүсийн ярьж байгаагаар хуучин суурилуулсан зориулалтын вааран шугамыг сольж өөр шугам тавьсан байгаа нь барилгын эзэд хулгайгаар бохирын шугамыг зөөсөн байх магадлалтай байна.

Ер нь оршин суугчид хойд барилгаас өмхий үнэр үнэртэж байна гэж олон жил СӨХ-доо гомдол гаргаж байсан. Гаднаа ямар ч машин зогсох талбайгүй, Номын сан, Сүхбаатар дүүргийн байртай чихэлдүүлэн барьж эхэлсэн уг барилгын ажлыг зогсоох шаардлагатай байна. Уг талбайг зохих ёсоор ариутгаж, автомашины зогсоол хийж өгөхийг оршин суугчид удаа дараа Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон газрын албанд хандсан боловч нааштай хариу өгөөгүй өдий хүрсэн. Гэтэл одоо аюулт өвчин тархах голомт болсныг анхаарах хэрэгтэй боллоо” гэв.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.179.2.250) 2020 оны 03 сарын 11

ЗД Болормаа юу хийж байна аа Ажилаа хийгээчээ эсвэл ашиг сонирхолын зөрчил байна уу

0  |  0
Зочин(192.82.74.16) 2020 оны 03 сарын 11

12 a b bairni orshin suugchid baas sheesni dalain hajuud hetsvv bna . Baas sheesig n soruulsan ch doorn lag bohirdol n heveerei vldej bn ene n ulam l ayultai shde!!!! Hotin darga ene bvhniig anhaaralda avmaar ym!!!!

1  |  0
Зочин(202.179.2.250) 2020 оны 03 сарын 03

Төв Номын сан баригдаж байхад яг чанх урд талд нь баасан далай байж байдаг. Хотын ларгаа та үүнд анхаарлаа хандуулаачээ !!!! Сүхбаатар дүүрэгийнхэн юу бодож суудаг юм. \n

1  |  0
Зочин(192.82.78.197) 2020 оны 03 сарын 22

Энэ 12а б байрыг тойроод хууль бус барилгууд баригдсаар л байгаа Нөгөө сүрхий хотын дарга юу хийж байнаа,12а байрны зүүн талын барилга нь хууль бус гээд иргэд,сөх хөөцалдсөөр байж 3 шатны шүүхээр хууль бус гэдгийг тогтоолгосон харин хотын удирдлагууд уг кракасыг буулгах талаар ямар ч санаачлага гаргахгүй байгаад иргэд гомдолтой байгаа.Дээрээс нь хойд талд нь бас нэг барилга баригдаж эхлээд баасан далай үүсгэчихээд байхад хот дүүрэг таг чиг бна даа.

2  |  0
Зочин(192.82.78.197) 2020 оны 02 сарын 24

Сүхбаатар дүүргийн яг эрүүн доор нь 100тонн баас шээсэн далай байхад юу хийж байдаг байна аа

1  |  0
(103.80.210.183) 2020 оны 08 сарын 24

яяяяяяяяяяяаааааааааааа

1  |  1
Зочин(64.119.19.236) 2020 оны 03 сарын 22

Нийслэлийн газрын алба ,Амарсайхан дарга нар ажлаа хийхгүй байна даа.Тэгээд бас гадуур байрандаа сайн ариутгал хий гээд байгаа..хажууд нь баас шээсэн далай үүссэн байна.

2  |  0
зочин(66.181.161.53) 2020 оны 02 сарын 20

Машин зогсох зогсоолгүй байж ийм олон том том объект барих хэрэг байгаа юмуу.оршин суугчид тохьтой амьдрах боломж олгооч.хотын даргаа....

1  |  0
Top