Т.Бадрал: Жолооч нар аа, хүйтэн байгаа шүү, хулгайн замаар явж болохгүй

М.Хангал | Zindaa.mn
2020 оны 02 сарын 23

Сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 23-ны 08.00 цагаас хоёрдугаар сарын 27-ны 08.00 цаг хүртэл улс, хот хоорондын тээврийг зогсоох шийдвэрийг Улсын Онцгой комиссоос /2020.02.20/ гаргасан билээ. 

Шийдвэрийн дагуу энэ хугацаанд автобус, галт тэрэг, автомашинаар Улаанбатараас орох, гарах, аймгуудаас орох гарах хөдөлгөөнийг хааж буй бөгөөд нислэг хамаарахгүй юм.

ОБЕГ-ын дарга Т.Бадрал энэ талаар “Өнөөдрийн хувьд цас орж байна, шуурч байна. Үргэлжлээд цагаан сартай золгож байгаа. Иргэд хулгайн замаар явснаас болж энд тэнд цасанд суух, хамт яваа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг алдагдуулах, даарч хөрөх эрсдэлтэй. Цаашлаад амь насанд аюултай нөхцөл байдал гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс жолооч нарт хулгайн зам ашиглахгүй байхыг анхааруулж байна. Эзэнгүй, хээр газар цасанд суудаг, төөрдөг. Тэгээд онцгой байдлын байгууллагуудад хүндрэл учруулдаг ийм ухамсаргүй үйлдэл олон гардаг. Цагаан сарын өдрүүдэд хүйтэн байна шүү” хэмээн анхааруулсныг дахин сануулж байна. 

БИЧЛЭГ ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.220) 2020 оны 02 сарын 23

60 төгрөгний 1 удаагын маск 1500 төгрөг болсон байна . УЛС бид нарын төлөө ингэж л ажиллаж байна даа .

0  |  0
Зочин(202.9.40.175) 2020 оны 02 сарын 23

Тухайн иргэний өөрийнх нь төлөө улс ингэж их зардал гаргаж,ажил болж байна гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй, иймд заавар журмыг сайтар дагаж өөрийгээ болон ар гэрийнхээ эрүүл мэнд амь насыг сэргийлье

0  |  0
Зочин(66.181.176.220) 2020 оны 02 сарын 23

Энэ хүн чинь саяхан тэрбум тэрбумаар улсын хөрөнгийг идэж уусан хэрэгт ороод байсан цагаадчихсан уу ? Тушаал шийдвэр өгөөд л гялалзаж байх шив . Энэ улсад үнэнээр явбал хохирч үлддэг болжээ. ЗЭЭЛ аваагүй хохь чинь газар аваагүй хохь чинь даргын бөгс долоож албан тушаалд очоогүй хохь чинь идэж ууж чадаагүй хохь чинь болжээ .

0  |  0
Zochin(66.181.186.15) 2020 оны 02 сарын 21

Tsagaan sar urgun temdeglehgui geed baihad zaaval huduu oron nutag yvj hereggui. Baigaa gazraasaa utsaar, interneteer zolgolt hiij boloh baihaa. Uls oron ard irgedee ayult uvchinuus sergiilj arga hemjee avch baihad huvi hun bur demjij heregtei baina

0  |  0
Мрл(203.91.115.56) 2020 оны 02 сарын 20

ЯЛЛАГДАГЧ БАДРАЛ ҮЙЛИЙН ҮР ЧИНЬ ИРЛЭЭ ШҮҮ. ӨӨРӨӨ ЭДЛЭЭРЭЙ МӨНГӨНИЙ ШУНАЛЫН ЛАЙГАА ҮР УДАМДАА ҮЛДЭЭХ ВИЙ

0  |  0
Zochin(202.126.89.150) 2020 оны 02 сарын 20

Sayhan Taksind Susan chni jolooch ni hulgain zamaar ywna gl blee. Ymr garam gsn be neg garmaar nuutsaar garhim bh... hulgain zamdaa tsagdaa zogsooh heregtei

0  |  0
zochin(43.242.243.61) 2020 оны 02 сарын 20

tiim uyldel gargasan orkuudyg awrakh ajillagaa khiikhguy baykh kheregtey . erguu , amia bodson etgeediig uls khaykhrakhguy baykh yostoy

0  |  0
Top