Канадад 200 автомашин мөргөлдөж, хоёр хүн амиа алджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 20

Канадын Монреаль хотын зэргэлдээх Ла-Прери суурин орчим 200 гаруй автомашин мөргөлдсөний улмаас хоёр хүн амиа алдаж, 70 гаруй хүн гэмтэл авчээ.

Хурдны замд цасан шуурганы улмаас үзэгдэх орчин муудсаны улмаас дээр  энэхүү осол гарсан байна. Ослын газраас 100 орчим хүнийг эмнэлэгт хүргэжээ. 10 гаруй ачааны машин, бензин тээвэрлэгч, тээврийн болон хүүхдийн автобус зэрэг тээврийн хэрэгслийг хамарсан томоохон осол юм. Урьдчилсан дүгнэлтээр, 50 орчим автомашин засварлагдахгүй хэмжээнд хүрчээ.  Ослын улмаас замыг хаасан бөгөөд ослын газар дээр түргэн тусламж, галын машинууд ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top