Зээлийн хүүг хойшлуулах саналыг УИХ-ын даргад тавьжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 02 сарын 20


УИХ-ын дарга Б.Занданшатар, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар хоёр хоногийн өмнө бизнес эрхлэгчидтэй уулзсан. Тухайн үед бизнес эрхлэгчдийн зүгээс хэд хэдэн саналыг тавьсан ба коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа эдийн засагт нөлөөлж буй учраас зээлийн хүүг тодорхой хугацаанд хойшлуулах зэрэг асуудлыг шийдвэрлэхэд анхаарч өгөхийг хүсжээ.

Тухайлбал, 
 

  • Амны хаалтны түүхий эдийг гаалийн татвараас чөлөөлөх
     
  • Гурил, будаа, ургамлын тос, элсэн чихэр зэрэг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний импортын татварыг тэглэх буюу хойшлуулах
     
  • Тээвэрлэлтээс маш их цаг хугацаа алдаж байгаа учир гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтыг хөнгөвчилж өгөх
     
  • Зээлийн хүүг тодорхой хугацаанд хойшлуулах
     
  • Валютын нөөцийг нэмэгдүүлэх зэрэг саналуудыг бизнес эрхлэгчид гаргасан байна. 


Тодотгоход, Засгийн газраас энэ мэт цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, Зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн дээр татвар төлөх хугацааг хоёр сараар хойшлуулах тухай хуулийн төсөл боловсруулан, УИХ-д өргөн барихаар болсон байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ipotekoo zogsoo(182.160.38.77) 2020 оны 02 сарын 20

ipotekiin tulultuu hoishluulmaar bainaa bas, orlogo bhgui yahyyy

0  |  0
Top