Завханд нэг иргэнийг тусгаарлаж, 40 хүнийг ХАМГААЛАЛТАД авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 20

Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас коронавирус /COVID-19/-ийн  халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх асуудлаар өнөөдөр /2020.02.20/ ээлжит мэдээллээ хийлээ. 


Коронавирусийн нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өнгөрсөн хугацаанд нийт 170 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж ажилласан байна. Одоогийн байдлаар Замын-Үүдэд 103 хүн ажиглалтад, нэг хүн тусгаарлагдсан байгаа.

Гашуунсухайт боомтод 12 хүнийг тусгаарлаж, 15 иргэн ажиглалтад байна. Биеийн байдал  нь сайн байна. Өчигдөр /2020.02.19/ Завхан аймагт сэжигтэй нэг тохиолдол бүртгэгдэж тусгаарлалаа. Тухайн хүн БНХАУ руу зорчоод ирсэн, халуурсан, хатгаатай шинж тэмдэг илэрсэн. Шинжилгээ авч, шинжилгээний дээжийг нааш нь явуулсан байгаа. Тухайн хүнтэй хамт автобусанд явсан 40 хүнийг хамгаалалтад авсан.

Мөн өчигдөр ХӨСҮТ-д нэг иргэнийг тусгаарласан.  Тусгаарлагдсан иргэн Тянжинь мужид сурдаг  оюутан. Хоёрдугаар сарын 13-нд Бээжин-Улаанбаатарын нисэх онгоцоор ирсэн. Одоогоор байдал ийм байна” гэлээ. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Sonor(150.129.141.52) 2020 оны 02 сарын 22

Ene hunii hariu surug garsan shdee tsag yeteigee hul niiluulen bolvol turuind m alhaj bai!

0  |  0
Хмм(66.181.161.99) 2020 оны 02 сарын 22

Загастай нь унтаад тэмбүү туссан хүн 1 байна энд

0  |  1
Зочин(192.82.71.88) 2020 оны 02 сарын 20

ХӨДӨӨ ОРОН НУТАГТ МАШ ИХ ХҮН ХЯТАД РУУ ЯВДАГ ЮМ БАЙНА. ЦАГААН САР ХАМГИЙН ИХ ХИЙДЭГ УЛСШҮҮДЭЭ ЭНЭ ХӨДӨӨНИЙХЭН. ТЭГЭЭД БАС ХОТ РУУ ИХ ОРЖ ИРНЭв САЙН ХЯНАЛТ ТАВИХҮЙ БОЛ М ОНГОЛ АЮУЛД ОРНО

0  |  0
Zocnin(66.181.161.107) 2020 оны 02 сарын 21

Snuud khuscnikhval zugeer bisn uu

1  |  0
сараа(139.5.217.119) 2020 оны 02 сарын 20

үхэр монгол гэдэг үнэн юм аа хэлэх муу үг олдохгүй юм аа

0  |  2
Монгол(66.181.160.46) 2020 оны 02 сарын 21

Завханыхан ЗАМБРААГҮЙ ЗАГАС НЬ ХҮРТЭЛ ТЭМБҮҮТЭЙ гэж

0  |  8
N(202.9.46.42) 2020 оны 02 сарын 20

Corana tussan humus zombi bolood kinon deer gardag shig bolvol goy tei xaxaxxa

2  |  2
zochin(43.242.243.61) 2020 оны 02 сарын 20

KHYATADAAS MONGOL CH BAYSAN ORUULAKHAA BOLIOCHEE , ORKUUD CHINI BOLOKHGUY GEED BAYKHAD URAGSHAA YAWAAD BAYDAG , KHARYUTSLAGAA UURSDUU TENDEE KHULEEDEG YUM BAYGAA BIZ , TSAGAAN SARYN BELEG SELT GEJ YAWSAN DAA , MAL CHINI

5  |  0
Top