Нийслэлчүүдийн сар шинийн үеийн хөдөлгөөнд өөрчлөлт оруулж магадгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 20

Улсын Онцгой комисс өнөөдөр 2020.02.20/ 12:00 цагт хуралдана. 

Хуралдаанаар цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор нийслэл, аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөн, хот хоорондын тээвэр, нийслэлийн нийтийн тээврийн чиглэлийг улс орон даяар хязгаарлах талаар хэлэлцэнэ. Мөн Цагаан сарын баярын өдрүүдэд бусад авах арга хэмжээний талаар хэлэлцэх товтой байна. 

Ховд, Дундговь, Дорноговь, Увс, Говь-Алтай, Архангай гэсэн зургаан аймаг энэ сарын 21-ээс 26-ны өдрийг хүртэл хугацаанд хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байгаа билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(58.109.161.167) 2020 оны 02 сарын 20

huduu hot holildoh hereggui

0  |  0
Top