Улсын Онцгой комисс ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАХ эсэхийг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 20

Улсын Онцгой комисс өнөөдөр /2020.02.20/ хуралдана.

Хуралдаанаар Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор нийслэл, аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг улс орон даяар хязгаарлах эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ажээ. Мөн Цагаан сарын баярын өдрүүдэд бусад авах арга хэмжээний талаар хэлэлцэх товтой байна.  

Ховд, Дундговь, Дорноговь, Увс, Говь-Алтай, Архангай гэсэн зургаан аймаг энэ сарын 21-ээс 26-ны өдрийг хүртэл хугацаанд хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top