ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ: Гоёмсог нүүр будалт хийх ТАВАН дүрэм

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 20

 

Нүдээ будахдаа суурь өнгө тавь

Нүдээ будахдаа эхлээд зовхиндоо цайвар, цагаан өнгийн нимгэн суурь тавиарай. Ингэвэл зовхины ямар ч тень уусаж, тод харагдах болно.

Уруулынхаа ирмэгт өнгөгүй энгэсэг түрх

Уруулын будгаа нэг давхар түрхээд салфетка, нимгэн даавуу ашиглан илүүдлийг нь аваарай. Дараа нь уруулынхаа гадна ирмэгт өнгөгүй энгэсэг түрхэнэ. Энгэсэг уруулын будагт шингэтэл түр хүлээнэ. Ингээд болоо. Таны уруулын будгийн тогтоц гайхалтай удаан болно.

Зовхио будахдаа нүүрний тосоо түрх

Зовхины арьс нүүрний бусад хэсгийн арьснаас илүү тослог байдаг. Иймээс зовхины будгийн суурийг өө дарагчаар тавих хэрэггүй. Ингэвэл зовхины будаг урсах, арьсны нугалааг бөглөх магадлалтай тул зовхины будгийн доор нүүрний суурь тос түрхвэл илүү зохимжтой.

Кремээ хуруугаараа түрх

Бүсгүй та нүүрээ будахын өмнө үл мэдэгдэм тунгалаг бүрхүүл үүсгэхийг хүсэж байгаа бол суурь болон кремээ хуруугаараа түрх. Харин илүү зузаан, өө дарсан бүрхүүл үүсгэхийг хүсвэл багс ашиглаарай.

Доод зовхио цайвар өнгөөр хүрээл

Хул эсвэл цагаан хүрээлэгчээр доод зовхио хүрээлээд нүдний дотор булангуудыг тодруулбал тань нүд илүү том харагдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top