Хятадын найруулагч гэр бүлтэйгээ хамт коронавирусээр нас баржээ

2020 оны 02 сарын 19

Хятадын кино найруулагч Чанг Кай болон гэр бүлийнх нь гурван гишүүн коронавирусийн халдвараар нас барсан байна.

Эхлээд Чангийн аав халдвар авсан ч Уханьд ямар ч эмнэлэг аавыг нь хүлээж аваагүй байна.
 


Чанг нас барахынхаа өмнө өдрийн тэмдэглэл хөтөлж байсан бөгөөд энэ тэмдэглэл одоо Хятадын цахим ертөнцөд шуугиан тарьж эхэллээ. 

Тэмдэглэлд “Аав халуурч, ханиалган, амьсгалахад хэцүү байна гэж ярьж байна. Түүнийг эмнэлэгт аваачих гэж хотоор явсан ч ор олдсонгүй” гэж бичсэн байв.

Тэмдэглэлээс үзэхэд аав нь нэгдүгээр сарын 25-нд амьсгал хураажээ.

Тэдний гэр бүлээс халдвар авсан эхний хүн аав нь байсан ба эмнэлгийн ор олдоогүйгээс гэртээ буцаж ирснээр бүгд коронавирусийн халдварт нэрвэгджээ.

Аавынх нь дараа ээж нь нас барсан бол эгч нь аав, ээжээ асарч байгаад ээжээсээ хойш хэдхэн цагийн дараа мөн амьсгал хураасан байна.

Харин Кай хоёрдугаар сарын 14-нд халдвараар нас баржээ. Чанг Кай 55 настай байлаа. Тэр Хятадад төдийгүй олон улсад алдартай найруулагч юм.

Чанг Кай сүүлийн жилүүдэд “Hubei Film Studios” кино студийн гадаад харилцааны хэлтэст ажиллаж байжээ.  

Түүний гэр бүлээс Чангийн эхнэр л амьд үлдсэн ч одоо эмнэлэгт сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаа тул амьд гарах найдвар тун бага байгаа гэнэ.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зогсоо(66.181.184.102) 2020 оны 02 сарын 21

Солонгос японы нислэг зогсоо л доо

0  |  0
Орны наймаачин(192.82.72.252) 2020 оны 02 сарын 26

Ор олдохгүй бол өөрийнхөө эвхдэг орыг авч очоод хэвтвэл хэвтүүлэх л байсан байхдаа

0  |  1
Zocnin(68.145.61.75) 2020 оны 02 сарын 20

Owcnin ed horongo bayan yaduu gehgui yum daa

1  |  0
Уншигч(192.82.70.239) 2020 оны 02 сарын 22

Аав нь дараа нь ээж нь үхсэн, дараа нь эхнэр амьд гэж юм!?!!

1  |  6
Ха ха (202.126.88.55) 2020 оны 02 сарын 20

Ойлгохгүй бол алгасчих тархины тураал ха ха\n

1  |  0
T1(182.227.70.51) 2020 оны 02 сарын 20

Yum unshaad oilgodoggui yum bol yadaj duugui baigaach. Uuriinh ni ehneriig helj bna malaa

6  |  0
oilgohgui bn(202.9.40.50) 2020 оны 02 сарын 22

Аавынх нь дараа ээж нь нас барсан gesnee Түүний гэр бүлээс Чангийн эхнэр л амьд үлдсэн gedeg ni yu ch geed bga yum haha

1  |  21
ziochin(103.57.92.149) 2020 оны 02 сарын 20

Ee burhan mini manaihanaan hicheegeerei de. daanch tsuuhuulee shuu de bud chin..

7  |  2
монгол(103.57.92.19) 2020 оны 02 сарын 22

тѳр засгийн түшмэлүүд минь үүнийг сайн унш.та бүхний шийдвэрээс улс орны маань ирээдүй шалтгаалж байна.тэр нүүрс урагшаа зѳѳхѳѳ болиочээ

7  |  1
Sots(202.126.89.93) 2020 оны 02 сарын 20

Sots niigem kapitalist niigem yalgasgui l tanil tal ungu mungu erh darh dagaldan .manaif orood irvel yalgaagui l iim yum bolno

1  |  0
Зочин(202.126.88.156) 2020 оны 02 сарын 20

Ямар аймаар юм бэ манайд ороод ирвэлч сүйрэх юм бнда

2  |  0
Zochin(66.181.161.68) 2020 оны 02 сарын 19

0  |  2
Зочин (103.229.121.198) 2020 оны 02 сарын 21

Ум ма ни бад мэ хум. Харамсалтай юмаа хайран хүмүүс.

7  |  2
tt(59.153.113.153) 2020 оны 02 сарын 20

ahmaduudad iim hvnd tusch bgaamdaa

4  |  0
Top