Уханьд эзгүй гэрт байгаа амьтдыг аварч байна

2020 оны 02 сарын 18

Хятадын амьтан хамгаалагчид Ухань хотод эзэнгүй болсон амьтдыг хамгаалах хөдөлгөөн өрнүүлж байна.

Коронавирусийн голомт болсон хот тул Уханьд олон мянган хүнийг эмнэлэгт шалгаж, карантин үйлчилж байгаа тул хүмүүс гадуур гарч чадахгүй байгаа. Мөн Цагаан сараар гараад гэртээ эргэн орж чадахгүй байгаа хүн ч их.

Энэ хүмүүсийн гэрийн тэжээмэл амьтад үхэх аюулд ороод байгаа гэнэ. Учир нь зарим хүн хоригийн улмаас хотод орж чадахгүй байгаа бол гэнэт эмнэлэгт тусгаарлагдсан хүн ч маш олон.

Амьтан хамгаалах нийгэмлэгийн мэдээлснээр Уханьд 20-50 мянган гэрийн амьтан гэртээ цоожтой, өлсгөлөн байгаа ажээ. Энэ амьтдыг гэрээс нь гаргаж, хоол хүнсээр хангахаар сайн дурынхан ажиллаж байна.

Нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн эх сурвалжийн мэдээлснээр тэдний хэсэг одоогийн байдлаар 2000 амьтныг авраад байгаа гэнэ. Ихэнхийнх нь эзэд хотоос гарч яваад хөл хорионд орсон хүмүүс байжээ.

Амьтанд туслахын тулд сайн дурынхан зарим үед хууль зөрчсөн үйлдэл ч хийж байна. Зарим байшингийн хаалгыг эвдэж, цонхоор нэвтрэн, өөрсдөө шоронд орох тун эрсдэлтэй байгаа юм.

“Бидний тусалсан ихэнх амьтан хоол ундгүй олон хоносон, Зарим нь бүтэн сар ч юм идээгүй шинжтэй байсан. Хүмүүс бидэнд хандаж, гэрийн хаягаа хэлэн, нохой, муурыг нь аврах хүсэлт гаргаж байгаа. Зарим амьтныг найз нөхөд, хамаатан саданд нь аваачиж өгөн, үлдсэнийг нь “Амьтны зочид буудал”-д хүргэж байгаа” гэж “Wuhan Indigenous Cats” байгууллагын нэгэн гишүүн ярьж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(150.129.140.63) 2020 оны 02 сарын 19

Yun amitan, hunee yaaya gej baij...

0  |  1
Linda Mark(105.112.107.131) 2020 оны 02 сарын 18

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
(202.179.24.175) 2020 оны 02 сарын 19

yee huurhii mini ter nudii ni

1  |  0
Ezen haan(202.179.24.175) 2020 оны 02 сарын 19

good

3  |  0
Top