ТАНИЛЦ: ОХУ-ын шинэ тэрбумтан 35 настай Николай Сторонский

2020 оны 02 сарын 18

АНУ-ын “Forbes” сэтгүүлийн газраас ОХУ-д ам.долларын тэрбумтан нэгээр нэмэгдсэн талаар мэдээллээ. Шинэ тэрбумтан 35 настай Николай Сторонский бол “Revolut” хэмээх FinTech компанийн үүсгэн байгуулагч юм.

Зах зээлийн шинжээчид “Revolut” компанийг зургаан тэрбум ам.доллар, харин Николайн хөрөнгийг 1,6 тэрбум ам.доллар гэж үнэлж байна (өнгөрсөн жил 500 сая ам.долларын хөрөнгөтэй байв).

Түүний аав нь "Газпром" компанийн топ-менежер Николай Миронович Сторонский.

Ингээд шинэ тэрбумтны талаарх найман баримтыг танилцуулж байна.

1. Николай Сторонский 1984 оны долоодугаар сарын 21-нд Москва мужийн Долгопрудный хотод төрсөн. Физик- математикийн тусгай сургууль төгссөн.

2. 2002 онд Николай Сторонский Москвагийн физик, математикийн их сургуульд элсэж, 2006 онд Оросын эдийн засгийн сургуулийн эдийн засгийн магистрын зэрэг хамгаалжээ.

“Би эхний гурван жил өдөр бүр өглөөний 9 цагаас шөнийн 12 цаг хүртэл хичээл хийдэг байсан. Энэ сургуулийн төгсөгчид ямар ч асуудлыг шийдэж чаддаг болдог” гэж тэр оюутан цагаа дурсаж байв.

3. Оросын эдийн засгийн сургуульд байхдаа гадаадад дадлага хийж, удалгүй Америкийн хөрөнгө оруулалтын Lehman Brothers банканд ажилд орсон юм. Гэхдээ тэнд удсангүй, Швейцарын Credit Suisse банканд орж, таван жил ажиллажээ.

4. 2014 онд Николай Revolut компанийнхаа санааг олсон. Тус компани банк хоорондын ханшаар валютын солилцоо хийдэг апп зохион бүтээж, дэлхийн аль ч өнцөгт мөнгө үнэгүй шилжүүлэн, криптовалют солилцож, зээл олгон, даатгалын ажил эрхэлж байв.

“Би банкны үйл ажиллагааг бүгдийг мэддэг болсон тул банканд надад хийх юм үлдээгүй. Ингээд банкаа хаяж, стартап хийж эхэлсэн” гэж Николай "Русские норм"-д ярилцлага өгөхдөө хэлж байв.

5. Revolut 2015 оны зунаас бүрэн хүч чадлаараа ажиллаж эхэлжээ. ОХУ-ын зах зээлд орох гэсэн ч татварын асуудал тулгарсан тул 2016 оны намар үйл ажиллагаагаа гадаадад шилжүүлжээ. Revolut эхний хагас жилд 100 мянган хэрэглэгчтэй болж, нэр хүнд нь өссөн юм.

6. 2017 оны сүүл гэхэд тус компани Лондон, Краков, Москвад салбараа нээж, 2018 онд нийт хөрөнгө нь 1.7 тэрбум ам.доллар болсон байна. Компанид шинэ ажилтан авахдаа Николай түүнийг хамт олны уур амьсгалд хэрхэн дасан зохицох эсэхийг нь нэн түрүүн хардаг. Өөрөөр хэлбэл Revolut компанийн ажилтан хийж байгаа зүйлдээ үнэн сэтгэлээсээ дуртай байх ёстой.

“Ажилдаа хайртай хүн ажилдаа долоо хоногийн долоон өдрийг зарцуулдаг бол дургүй хүн гурван өдрийг л ажилдаа зориулдаг” гэж Николай баталж байна.

7. 2019 онд Николай Сторонский 0.5 сая ам.доллароор ОХУ-ын Forbes-ийн жагсаалтын 199-д бичигдсэн байна.

8. Николай Сторонский эхнэр, хоёр хүүхэдтэй. Лондонд амьдардаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Linda(105.112.107.131) 2020 оны 02 сарын 18

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
Top