Чөлөөт бөх: Буриадын бөхчүүд Европын АШТ-д рекорд тогтоолоо

2020 оны 02 сарын 18

Италийн Ром хотод чөлөөт бөхийн Европын аварга шалгаруулах тэмцээн болж өнгөрлөө. Буриад бөхчүүд түүхэндээ анх удаа тивийн аваргын тэмцээнээс хоёр медаль хүртсэн байна.

Александр Богомоев 61 кг-ийн жинд аварга болсон бол хүнд жингийн Балдан Цыжипов хүрэл медальтай эх орондоо эргэн ирлээ.

Буриадын Спортын сайд Вячеслав Дамдинцурунов тамирчдынхаа амжилтын талаар ОХУ-ын чөлөөт бөхийн холбооны сайтад ярилцлага өгсөн байна.

— Буриадын чөлөөт бөхийн түүхэнд хоёр л Европын аварга байсан. Борис Будаев,  Олег Алексеев нар тивд түрүүлж байсан бол бид энэ удаад алт, хүрэл медаль хосоор нь авч, үнэхээр бахархам амжилт гаргалаа. Хүнд жинд Европын аваргын хүрэл медаль зүүнэ гэдэг том амжилт. Итгэхэд ч бэрх байна. Буриад улс тэднээр бахархаж байна. Александр Богомоев, Балдан Цыжипов хоёрын нэр түүхэнд үлдлээ.

—Богомоевын алтан медаль ч бас үнэхээр гайхалтай...

— Богомоев маш хүнд хэцүү зам туулж энд ирсэн. Гэвч тэр зүтгэсээр эрүүл мэндийн асуудлаа шийдэж, Иван Ярыгиний тэмцээн, Европын АШТ-д түрүүлж чадлаа. Маш хүнд өрсөлдөгчдийг давсныг нь хэлэх нь зүйтэй.

— Энэхүү түүхэн амжилтыг юутай холбон тайлбарлах вэ? Буриад бөхчүүдийн бэлтгэлд өөрчлөлт орсон юм уу?

— Буриадын тэргүүн, Засгийн газрын гишүүд бүгд чөлөөт бөхөд анхаарлаа хандуулж эхэлсэн. Чөлөөт бөх бол манай медаль авдаг, уламжлалт спортын төрөл. Олон зуун жилийн турш буриад түмэн Эрийн гурван наадмаа зохион байгуулан, эр чадлаа гайхуулж ирсэн түүхтэй. 2019 онд Засгийн газраас чөлөөт бөхийн спортыг шинэ түвшинд гаргах төлөвлөгөө гаргасан. Манай бөхчүүд олон улсын таван тэмцээнд оролцлоо, Дагестан, Осетид хамтарсан бэлтгэл хийсэн. Үр дүнг нь та нар харлаа.

—Балдан Цыжиповийн амжилтад та гайхсан уу?

— Би Балдан Цыжиповт үргэлж ямар идэвхгүй юм бэ гэж хэлдэг байсан. Харин Ярыгиний тэмцээнээс эхлэн тэр өөртөө маш итгэлтэй болсон. Түүний хүрэл медаль бол хичээл зүтгэлийнх нь үр дүн. Дэлхийн гурван удаагийн аварга, Гүржийн Гено Петриашвилиг сандаргана гэж найдаж байсан ч хэд хэдэн алдаа гаргаад чадсангүй. Гэхдээ хамгийн гол нь тэр хүнд жинд хүрэл медаль авсан. Маш чухал медаль байлаа.

— Энэ жилийн ОХУ-ын АШТ Буриадад болно. Бэлтгэл ажил хэр өрнөж байна?

— Бөхөд дуртай буриадчуудын хувьд энэ тэмцээн баяр наадам болох болно. Дөрөвдүгээр сарын 22-27-нд Улаан-Үдэд Оросын бүх шилдгүүд ирээсэй. Манай улс хамгийн сүүлд 30 жилийн өмнө улсын аваргын тэмцээний эрх авч байлаа. УАШТ-ий өмнө 25 дахь удаагийн "Байкал Open" олон улсын тэмцээнтэй.

— Буриад бөхчүүдээс Токиогийн олимпын шигшээд багтах болов уу?

— Бид итгэж, найдаж байна. Хэн чадалтай нь явна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Linda(105.112.107.131) 2020 оны 02 сарын 18

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
Top