Хүүхдээ асарсан 1187 эцэг, эхэд цалинтай чөлөө олгожээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 17

Засгийн газраас амьсгалын замын цочмог халдвар, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 0-5 хүртэлх насны хүүхдээ асрах эцэг, эхэд цалинтай чөлөө олгох шийдвэр гаргаад байгаа.

Уг шийдвэрийн хүрээнд өнөөдөр /2020.02.17/-ийн байдлаар 1187 эцэг, эхэд цалинтай чөлөө олгожээ.  

Энэ талаар ОБЕГ-ын дарга Т.Бадрал “Нийслэл болон 21 аймгийн Засаг, захиргаа хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. 546 ангийг бэлэн байдалд шилжүүлэн ажиллаж байна. 21 аймаг, нийслэлийн 1100 гаруй ААН-д үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх тухай мэдэгдэл хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1187 эцэг, эхэд хүүхдээ харахад зориулан цалинтай чөлөө олгосон байна. Эрсдэлийн үнэлгээг эрүүл мэндийн байгууллагууд дөрвөн удаа хийгээд байсан. Тиймээс тав дахь удаагийн үнэлгээг салбар дундын байдлаар шинэчилсэн аргаар долоо хоног тутам хийхээр болсон” хэмээн мэдээлэл өгөв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top