ОЛОН ӨНГӨ: Энэ чигээрээ даавуун маск л үлдэх нь

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 18

Төрийн байгууллагууд амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй гэж байна. “Тэди” төвийн ойролцоох хэд хэдэн эмийн сангуудаар орлоо. Амны хаалт олдсонгүй. Эхний эмийн сан “Маск, гар ариутгагч дууссан” гэсэн бичгийг үүдэндээ наажээ. Дараагийн хоёр, гурав дахь эмийн санд ч маск байсангүй. Дөрөв дэх эмийн санд хэрэглэхэд тохиромжтой гээд байгаа нэг удаагийн маск, N95 стандартын маск аль аль нь байсангүй. Зөвхөн даавуун маск зарж байна. Гэхдээ хоёр ширхэг даавуун маскыг салгаж зарахгүй, нийлээд 4000 төгрөгийн үнэтэй гэнэ.

Урд хөршид шинэ коронавирусийн халдвар гарч үймэлдэн сандралцахаас өмнө манай улсад даавуун маск 500 төгрөг, нэг удаагийн маск 200 төгрөг, N95 стандартын маск 2000 төгрөгийн үнэтэй байлаа. Харин одоо даавуун маск 1500, нэг удаагийн маск 300, N95 маск 3000-5000 төгрөгөөр үнэ нэмэгджээ. Эмийн сангуудаас эрж хайж олж авахад ч хэцүү болжээ. Тиймээс хоёроос гурван цаг зүүх зориулалттай нэг удаагийн маскыг нэлээд хэдэн хоног зүүх нь энүүхэнд.

Эрэлт, нийлүүлэлтийг эн тэнцүү болгох үүднээс ховордсон барааг хүртээмжтэй хуваарилахгүй юм аа гэхэд үнийг тогтоон барих нь авч хэрэгжүүлэх чухал зохицуулалтын нэг баймаар. Гэтэл манайд эсрэгээрээ зүүе гэвч маск олдохгүй, хэрэглэе гэвч гар ариутгагч хүрэлцээгүй. Чаддагаар нь даавуун маск оёоод үнэд хүргэн зарж байна даа.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Linda Mark(105.112.107.131) 2020 оны 02 сарын 18

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
Top