2012 оноос хойш төрсөн хүүхдэд 1072 хувьцаа олгох эсэхийг СУДАЛЖ байна

2020 оны 02 сарын 17

“Эрдэнэс-Тавантолгой”-н хувьцаа хуваарилагдсанаас хойш төрсөн 600  гаруй мянган  хүүхэд 1072  хувьцаа эзэмшихгүй байгаа юм.

Тэгвэл “Эрдэнэс -Тавантолгой” компанийн захирал Б.Ганхуяг энэ талаар хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор энэ асуудлыг шийдсэн байдаг. Тухайн үед УИХ, Засгийн газраас тогтоол гараад, 2012 оноос хойш төрсөн хүүхдүүдэд хувьцаа өгөөгүй. Одоо Монгол Улс 3.3 сая хүн амтай. 2012 оноос хойш төрсөн иргэдэд хувьцаа олгох нь Засгийн газрын эрхийн асуудал. Засгийн газрын, тэр дундаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн баримталж байгаа зарчим бол 2012 оноос хойш төрсөн иргэдэд хувьцаа олгох асуудлыг Засгийн газар анхаарч, УИХ-ын түвшинд шийдэх юм билээ. Энэ асуудал удахгүй шийдэгдэх байх гэж бодож байна” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Одноо(202.131.250.130) 2020 оны 02 сарын 17

Монгол хүн бүр л тэгш авах ёстой баймаар юм даа

0  |  0
Халиунтуяа(66.181.161.25) 2020 оны 02 сарын 17

Бүгд л монгол улсын иргэд шүү дээ.айлын хүүхдийг алаг үзэх муухай юм бишүү

1  |  0
Ээж нар(122.201.22.71) 2020 оны 02 сарын 17

Юугий нь судалдаг юм монгол улсын иргэн биз дээ тэр хүүхдүүд баялагийн хувиас хүртэх л ёстой.

1  |  0
Top