“Эрдэнэс-Тавантолгой”-н 577 ширхэг хувьцаатай 10844 иргэн байна

2020 оны 02 сарын 17


2011 онд Засгийн газар, УИХ-ын шийдвэрээр “Эрдэнэс-Тавантолгой” компанийн 1072 хувьцааг иргэдэд эзэмшүүлэхээр болсон ч  компани 2016  он  хүртэл ашигтай ажиллаж чадаагүй. Өр дарахын тулд л үйл ажиллагаа явуулж байгаа дүр зурагтай байсан. Харин 2016 оны гүйцэтгэлээр 33 тэрбум төгрөг шүргэсэн цэвэр ашигтай гарснаас хойш гурван жил дараалан компанийн үйл ажиллагаа сайн байгаа.

2017 онд 461 гаруй тэрбум, 2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаар гадаад, дотоод бүх өр төлбөрөө барагдуулж дуусгаад байгаа юм. Үүнтэй зэрэгцэн 1072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудал яригдаж байв. Тэгвэл өнөөдөр нэгж хувьцааны үнийг 90 төгрөгөөр тогтоож, 1072 хувьцаатай иргэнд 96480 төгрөгийн ногдол ашиг олгохоор болж буйг албаныхан мэдээллээ.

 "Эрдэнэс - Тавантолгой” компанийн 15 тэрбум ширхэг хувьцааны 85.2 хувь нь төрийн мэдлийнх, 14.7 хувь нь 2.511.000 иргэн тус бүрт хуваарилсан 1072 хувьцаа. Харин 486 аж ахуйн нэгжид 0.05 хувь нь оногдож буй.

Сануулахад, 1072 хувьцаа иргэдэд хуваарилагдсанаас хойш улс төрийн угшилтай дөрвөн шийдвэр гарсан.

Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөөс нэг сая төгрөг олгож, хувьцааг нь худалдаж авсан.

Мөн төрөөс оюутны сургалтын төлбөрт нэг сая төгрөг олгож, хувьцааг нь авсан.

Сүүлийнх нь сонгуулийн өмнө засгаас иргэдийн 1072 хувьцааны 30 хувийг 300 мянган төгрөгөөр худалдаж авсан явдал юм.

Харин 2016 оноос хойш 1072 хувьцаатай холбоотой улс төрийн шийдвэр гараагүй. Тэгэхээр иргэдийн хувьд өөрийн нэр дээр бүртгэлтэй байгаа хувьцааны тоо ширхэгээс хамаарч авах ногдол ашгийн хэмжээ өөр байна гэсэн үг.

Жишээ нь, 527 ширхэг хувьцаа эзэмшиж буй иргэн 47.130 төгрөгийн ногдол ашиг авах бол 964 ширхэг хувьцаа эзэмшиж буй иргэн 86.760 төгрөгийн ногдол ашиг авах нь ээ. 


1072 хувьцааны дансаа нээлгээгүй иргэдэд ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ми Лянь Тянь(103.111.68.3) 2020 оны 02 сарын 17

Үүний ард МАН-ынхны ямар том хулгай луйвар нуугдаж байгаа бол? Хулгайд алдагдсан 340 мянган тонн нүүрсний хэргийг шалгах явц ямар шатандаа явж байгаа бол?

0  |  0
Top