Шаардлагатай бол цагаан сараар ОРОН НУТГИЙН замыг хаана

2020 оны 02 сарын 18


Эрүүл мэндийн яам /ЭМЯ/ өчигдөр /2020.02.17/ коронавирусийн халдвар, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийх үеэр ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Т.Бадрал “Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах 546 ангийг бэлэн байдалд шилжүүлж, 462 төлөвлөгөөнд тодотгол хийлээ. Хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байна. Шаардлагатай бол орон нутгийн замын хөдөлгөөнийг хааж магадгүй. Гэхдээ шийдвэр гараагүй. Малчин иргэд маань цагаан сараа тэмдэглэхээр байгаа. Тийм учраас аймаг, орон нутгийн онцгой комисс сумуудад хөл хорио хязгаарлалт хийх хэрэгтэй байгаа” гэж мэдэгдсэн билээ. 

Тэгвэл орон нутгийн зам хаахтай холбоотойгоор зарим аймгийн Засаг дарга нар арга хэмжээ авч эхэллээ. 

Тухайлбал, коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Увс аймгийн Онцгой комисс өчигдөр /2020.02.17/ хуралдаж, сар шинийн баярын өдрөөр буюу энэ сарын 26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргажээ.

Мөн Онцгой комиссын хуралдаанаас авто замуудын постуудын хяналт шалгалтыг идэвхжүүлэх, шаардлагатай чиглэлд пост нэмж гаргах, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх, албан байгууллага аж ахуйн нэгжүүд ажлын тусгай горимд шилжиж, штаб байгуулан мэдээ мэдээллийг төв штабт мэдээлж ажиллахыг холбогдох газруудад үүрэг болгосон байна.

Мөн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын ажлын цагийг өглөө 09:00 цагаас эхлүүлэх, жирэмсэн болон 0-10 насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг 6 цаг болгох шийдвэр гаргажээ.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Linda(105.112.107.131) 2020 оны 02 сарын 20

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  1
gana(202.131.226.166) 2020 оны 02 сарын 18

baga nasni bolon nastai humuse l yswulahgui bwal bolno shde

0  |  0
ZOCHIN(43.242.243.61) 2020 оны 02 сарын 18

shaardlagatay bol bish , shaardlagatay bayna , turiin albanykhan tuushtay , khatuu bay, mongolchuud chini khenegguy < teneg shuu dee , shuud khaagaad l yawaach dee

1  |  0
Иргэн(139.5.219.201) 2020 оны 02 сарын 18

Энэ зөв шүү хот хөдөөгүй хавтгайраад байвал юу болох билээ дээ эрүлл л явбал мянган лан шүү манайхаан

1  |  0
зочин(65.49.38.142) 2020 оны 02 сарын 18

ШААРДЛАГАТАЙ БОЛ ГЭДЭГ НЬ ЮУГ ХЭЛЭЭД БАЙГАА ЮМ БЭ ТЭР ШААРДЛАГА ЧИНЬ ГАРЧИХААД БАЙГАА ЮМ БИШҮҮҮҮҮ

1  |  0
монгол (59.153.112.167) 2020 оны 02 сарын 17

Малчид бол цагаан сараа хийдгээрээ хийнэ гээдТ.Бадрал хэллээ шүүдээ тэхээр Улаанбаатарынхан хөдөөг зорих нь тодорхой болжээ

0  |  0
Хаха(150.129.142.192) 2020 оны 02 сарын 17

Зарим нь мөн ч их хөөрч байна даа.

0  |  0
Монгол(59.153.114.161) 2020 оны 02 сарын 18

Хууль бол хууль журам бол журам арай зөөлдөөд байна зүгээр хаа торго шийтгэ юун цагаан сар тас хуулиа хэрэгжүүл\nГадуур дан цагаан сарын юм бэлдсэн хүмүүс бөглөө үүсгээд явж байна

2  |  0
зочин(202.21.117.2) 2020 оны 02 сарын 18

төмөр зам явахуу гадаадаас хүн гэртээ ирэхэхд яаж ирэх бэ

0  |  2
пунцагжамц(66.181.161.27) 2020 оны 02 сарын 18

Тиймээ хүн бүр төр засгийнхаа шийдвэрийг хүндэтгээд биелүүлээд байвал төриын сүлд ивнэж муж бүхэн холуур тоырлх байхаа

3  |  0
зин даа(202.9.47.12) 2020 оны 02 сарын 18

хаасан нь дээр

1  |  0
Top