Дуучин Ч.Алтантүлхүүрийн шинэ клип бэлэн болжээ

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 18

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Чантуугийн Алтантүлхүүр цоо шинэ клипээ тун удахгүй үзэгч түмэндээ хүрэхэд бэлэн болоод байна. Дуучин маань бидний ахуй амьдралын үндэс болсон таван эрдэнэт мал сүрэг, малчин түмнээ магтан дуулж, нүүдэлчин өв соёл, түүхэн уламжлалыг хүүхэд залуучууддаа өвлүүлэн хөгжүүлэх, ирээдүй хойч үедээ эх оронч, тусгаар тогтнолыг дээдлэх үзлийг төлөвшүүлэх, Монгол хүн болж төрснөөрөө бахархах бахархлыг бий болгох томоохон зорилтот бүлэгт чиглэсэн уран бүтээлүүдээ туурвиж ирсэн нь Монгол Улсын иргэнийхээ хувьд үндэсний дархлааг бий болгоход оруулж буй хувь нэмрийн нэгээхэн хэсэг юм.

Энэ дашрамд дурдахад дуучин Ч.Алтантүлхүүр нь “Таван эрдэнийн эх орон” төслөө хэрэгжүүлэхийн зэрэгцээ ”Цэрэг-Эх орон”-ны сэдэвт чиглэсэн шинэ зорилтот бүтээлдээ ханцуй шамлан оржээ. Уг бүтээлийнхээ тэргүүн хэсэгт 1939 оны Халхын голын байлдаан,1945 оны Чөлөөлөх дайнд эх орныхоо тусгаар тогтнол, газар шорооныхоо төлөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан далд фронтын баатарлаг дайчин ахмадуудын гэгээн дурсгалд зориулж “ХАЛАГДААД ИРЭХИЙГ ЧИНЬ ХҮЛЭЭНЭ” хэмээх шинэ уран бүтээлээ толилуулахад бэлэн болсныг дурдахад таатай байна.

Дуучиндаа уран бүтээлийн өндөр амжилт хүсье!

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ухна(202.126.89.162) 2020 оны 12 сарын 13

Манай эх орны төлөө амь нас, бие сэтгэлээ зориулсан баатарлаг сайхан эрчүүдээ магтан дуулсан сайхан өүтээл байна, цэргийн хэргийн байдал, хувцас, үйл явдлыг энгийн хэрнээ уран төгс үзүүлжээ.

0  |  0
Palamdorj(203.91.112.114) 2020 оны 12 сарын 13

Saihan uran buteel bolson baina

0  |  0
цэцэгдулам(203.91.112.115) 2020 оны 08 сарын 16

Үнэхээр сайхан уран бүтээл болсон байна лээ, урлагийн амжилт хүсье\n

1  |  0
tsetsegee(203.91.112.115) 2020 оны 08 сарын 16

saihan duuchin busgui shuu\n

2  |  0
хуягаа(203.91.112.115) 2020 оны 08 сарын 16

шинэ клип нь гарсан байна лээ, гоё уран бүтээл болсон байна:\n

2  |  0
deegii(202.55.188.92) 2020 оны 08 сарын 16

hezeegarah be

2  |  0
Энхмаа(202.55.188.92) 2020 оны 08 сарын 16

Амжилт хүсье, дуунууд нь сайхан шүү

3  |  0
дуламдорж(203.91.112.115) 2020 оны 08 сарын 16

баяр хүргэе, цэрэг эх оронч үзэл маш чухал сэдэв шүү, урлагийн өндөр амжилт хүсье\n

4  |  0
Linda Mark(105.112.107.131) 2020 оны 08 сарын 16

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. (Davidwilsonloancompany4@gmail.com)

1  |  1
Top