Төрийн байгууллага АМНЫ ХААЛТ зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 17

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут захирамж гаргаж, холбогдох газар, хэлтэс, албадад хэд хэдэн чиглэлийн үүрэг даалгавар өгсөн байна.

Тухайлбал, караоке, баарны үйл ажиллагааг тодорхой хугацаагаар зогсоох, согтууруулах ундааны борлуулалтад цагийн хязгаарлалт хийх, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, зах, худалдааны төвүүд, нийтийн эзэмшлийн талбай, орон сууцны байруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажлыг тогтмолжуулах талаар захирамжид тусгажээ. Мөн амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байхыг үүрэгдсэн байна.

Аймгийн Нутгийн удирдлагын ордонд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагууд иргэдийн биеийн халууныг зайнаас хэмжиж, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйтгэл тогтмол хийж байгаа аж.

Түүнчлэн амны хаалт хэрэглээгүй иргэдэд үйлчлэхгүй байх шийдвэрийг нэн даруй хэрэгжүүлж эхэлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top