КОРОНАВИРУС: Амиа алдагсдын тоо 1772 болжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 17

БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдварын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 1772 болжээ. (2020.02.16-ны байдлаар)

БНХАУ-ын Эрүүл мэндийг хамгаалах хорооноос мэдээлснээр 10.8 мянган хүнийг эмчилсэн бол коронавирусийн халдвар авсан хүний тоо 70635 мянгад хүрч, нэмэгджээ. 

Хятадаас өөр улсад энэхүү вирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо дөрөв болсон юм. Түүнчлэн Европт коронавирусийн халдвараар хүн амиа алдсан анхны тохиолдол бүртгэгдээд буй.

Эмч, эмнэлгийн ажилтнуудаас 1700 гаруй хүн коронавирусийн халдвар авсан талаар эх сурвалжууд мэдээлж буй. БНХАУ-ын албаныхны мэдээлснээр зургаан эмч нас барсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.87) 2020 оны 02 сарын 17

Энэ өвчин хурдан дарагдаасай. Ум ма ни бад ми хум

0  |  0
Top