Архангай аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 17

Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан Архангай аймгийн Онцгой комисс хуралдаж, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд Цагаан сарын баярыг нийтээр тэмдэглэхгүй байх, караоке баарны үйл ажиллагааг зогсоох, цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбогдуулан хүүхдийн хоол үдийн цай дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг байгууллага тус бүрээр тооцож хэмнэгдсэн зардлыг ариутгал халдваргүйтгэлийн зардалд шилжүүлж ажиллахаар болжээ.

Бүх төрлийн сүм хийдийн үйл ажиллагааг түр зогсоосон байна. Ресторан, цайны газрыг 18:00 цаг хүртэл ажиллуулах, зочид буудалд тогтмол хяналт тавьж, буудалласан хүмүүсийг үнэн зөв бүртгэх, нийтийн эзэмшлийн зам, талбайг мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгэх зэрэг шийдвэрүүдийг гаргасан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top