Үндэсний сүлжээ дэлгүүрүүд үнийн хөөрөгдлийн эсрэг нэгдлээ

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 17

Үндэсний хэмжээний томоохон сүлжээ дэлгүүрүүд коронавирусын халдвараас сэргийлэх онцгой нөхцөл байдал зарласан энэ үед ийн үнийн хөөрөгдөл, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэхгүй байх зорилгоор хамтарч ажиллахаар санал нэгджээ. Сүлжээ дэлгүүрүүд энэ тухай хамтарсан МЭДЭГДЭЛ гаргав. 

МЭДЭГДЭЛ

Монгол  Улсын худалдааны салбарт өнөөдрийн байдлаар бараа бүтээгдэхүүний ямар нэгэн хомсдол үүсээгүй бөгөөд сүлжээ дэлгүүрүүдийн барааны эргэлт хэвийн, нөөц хангалттай байгаа ба Монгол Улсын засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйл ажиллагааг далимдуулан бараа бүтээгдэхүүний үнийг зохиомлоор нэмэх асуудал үүсэхгүй гэдгийг ард иргэддээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top