Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны дулааны шугамын худгаас өчигдөр /2020.02.17/ хоёр хүний цогцос олджээ.
“Сүүний 21 дүгээр байрны гадна талд дулааны шугамын худгаас цогцос гаргуулах шаардлагатай байна” гэсэн дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиж, нэг цаг ажиллан, дулааны шугамын худгаас нэр, нас, хаяг нь тодорхойгүй хоёр эрэгтэй хүний цогцсыг гаргасан байна.
Цогцсыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шилжүүлэн өгчээ.
Сэтгэгдэл ( 1 )
Тэгээд хэнд хамаатай юм бээ пизздаа сэтгүүлчээ хар мэдээ хар инээрэг өөрт чинэ ирнэ заа