DZ MAN Б.Дашзэвэг: Энэ хэрэг цагаадаасай гэж хүсэж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 16

“Dz man” буюу олон улсын тоймч, сэтгүүлч, Монгол Улсын  Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Дашзэвэг бага насны хүүхдийг хүчирхийлэх гэж байгаад баригдаж, шүүхээс есөн жилийн ял сонслоо гэсэн мэдээ 2018 оны нэгдүгээр сард цахим ертөнцөд үймээн тариж, сонин хэвлэлүүд  шуугиад авсан. Б.Дашзэвэгийг хараасан, үзэн ядсан, нулимсан, сүрдүүлсэн сэтгэгдлүүд цахимаар дүүрч, таньдаг, мэддэг нь хүртэл “Нээрээ тэгсэн юм байх даа. Нэг л биш байсан юм аа. Сэтгэл мэдрэл нь болохоо байчихсан байж л дээ, ямар жигшүүртэй юм бэ” гэцгээж билээ. Олон улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг өнгөрсөн оны аравдугаар сард суллагджээ. Чингээд түүнтэй цөөн хором ярилцаж, яг юу болсныг тодрууллаа. Мэргэн уншигч таны гэгээн оюун нэгийг бодож, хоёрыг тунгаах биз ээ. 


-Хоёулаа шууд гол яриандаа оръё. Тэр өдөр хэдэн сарын хэдэн байсан юм бэ. Яг юу болсон юм бэ? 

-Тэр өдөр бол 2017 оны аравдугаар сарын нэгний өдөр байсан юм. Манай зуслан Шадивланд байдаг. Би Олон улсын сэтгүүлч, орчуулагчдын төгөл гэдэг юмыг зуслангийнхаа хашааны нэг хэсэгт байгуулсан. Манай хашаанд маш их өвс ургана. Би хадаж чадахгүй. Тийм болохоор хашааны үүдээр явж байгаа үхэрнүүдийг хашаа руу оруулаад тэр өвсийг идүүлдэг байлаа. Харин сүйтгээд хаячихдаг болохоор нь төгөл рүүгээ оруулахгүй харж байх хэрэгтэй байдаг байв. Тэгсэн чинь саахалтын нэг хүн хөгжлийн бэрхшээлтэй жижигхэн охинтойгоо манай хажууд байдаг худгийн дэргэд архи ууж байгаад намайг дуудсан юм. Би очсон. Дараа нь буцаж ирээд гурвуулаа үхрээ хараад хэсэг суулаа. 

Тэр хүүхэд хорвоо дээрх хамгийн өвөрдөлтэй хүүхэд. Яагаад гэхээр хоёр хөлгүй, шагайгаараа эргэчихсэн, ээж нь хоёр удаа харвалт өгөөд зөвхөн амьтай голтой төдий, аав нь ямарч боловсролгүй, архи их уудаг тийм л хүмүүс байсан. Тэр өдөр цас бударч, хүйтэрч байлаа. Тэгсэн нөгөө хүүхэд чичирч байна. Миний хүү даарч байна уу гэсэн чинь толгой дохиж байна. Тэгэхээр нь зуны амбаарт оруулаад өвдөгийг нь гараараа барьж дулаацуулах санаатай өмдийг нь доошлуулсан. Аав нь хажууд байсан. Гэтэл аав нь “Чи миний охины өмдийг яах гэж тайлж байна” гэсэн. Би “чи битгий дэмийр, би дулаацуулах гэж байна” гэж хэлсэн юм. Тэгээд жаахан байж байгаад тэр хүн охиноо аваад явчихсан. Тэр хүнийг Б гэдэг байсан юм. Б дараа нь буцаад ирсэн. Ирэнгүүтээ “Чи хүүхдийн хүчирхийлэл гэж орон даяар шуугиж байгааг мэдэж байна уу. Мөнгө өг” гэж хэлдэг юм байна. Би “Чамд би мөнгө өгөхдөө яадаг юм бэ, яасан гэж мөнгө өгөх юм бэ. Яв чи” гэж хэлээд хөөсөн. Би хүнд уурладаггүй хүн. Гэвч тэгэхэд уур хүрсэн. Тэгтэл Б оройхон дахин ганцаараа хүрчирснээ “За, энийг чинь далимдуулаад сайхан нэр хүндийг чинь гутаана” гээд дайраад унасан. Тэгэхэд нь би үнэхээр их айсан. 

Тэр үед шүүх, цагдаа гэж ерөөсөө бодоогүй. Хэвлэл мэдээллээ л бодсон. Үнэхээр бүдүүлэг хүн. Нэр хүндийг минь гутааж мэднэ гэж бодсон. Тэгээд жаахан бодож байгаад би “За, мөнгө өгье. Чи битгий цаашаа цуураарай” гэж хэлсэн. 

-Таниас хэдэн төгрөг нэхсэн юм бэ?  

-Надад 300 мянган төгрөг байсан. Тэрийг голсон юм. Тэр ахиу мөнгө авах гэсэн юм шиг байна лээ. Лав сая, хоёр саяыг авахыг бодсон байх. 

-Янз, янзын мэдээллүүд явж байсан л даа. Тэр охин өмдөндөө шээчихсэн байсан юм уу. Үгүй юу. Та үнэхээр дулаацуулахыг хүссэн юм уу?

-Өөр яахав дээ би. Би тэр жаахан охиныг буйдан дээр суулгаад өвдөгийг нь бариад сайхан дулаацуулчихъя л гэж бодсон. Тэгсэн чинь л мөнгө авч ир гэсэн. 

-Тэр хэдэн настай охин байсан юм бэ? 

-Тэр долоон настай охин байсан. Одоо арваад настай болж байгаа байх. 

-Тэр охин ярьдаг байсан уу? 

-Сайн ярьж чадахгүй ээ, хөөрхий.

-Тэр хүн таны өгөх гэсэн мөнгийг голсон байна. Тэгээд юу болсон бэ? 

-“Мөнгө авч ирж өгнө” гэсэн баталгаа бичиж өг гэсэн. Би юу гэж бичих юм бэ. Чамд юугаа бичиж өгөх юм бэ гэтэл “Завдсан нь үнэн, уучлаарай. Мөнгө өгнө” гэж бич гэсэн. Би айсандаа цаасан дээр яг түүгээр нь бичиж өгсөн. Тэгээд намайг хоёр, гурав хоноод ирээрэй гэсэн. Яг тэр үеэр Хятадын коммунист намын 19 дүгээр их хурал болж, би телевиз радиогоор тайлбарлах,мэдээлэх их ажилтай болдог юм байна. Тэр ажлаа дуусгаад 10 гурай хоногийн дараа ирсэн чинь аль хэдийн цагдаад өгчихсөн байсан. 

-Та яах гэж тийм хуурамч баталгаа бичиж өгсөн юм бэ?

-Би тэр хүнийг хэвлэл мэдээлэл, сонин радиод өгчихнө л гэж айсан. Хүмүүс тэгж байгаа юм. Ийм боловсролтой, ийм настай хүн байж бүр эхлээд тийм баталгаа бичээд өгчихдөг нь “тэнэг” гэж байгаа байхгүй юу. Шүүх миний бичиж өгсөн, “Завдсан, үнэн” гэдэг бичгийг нотлох баримт болгосон. 

Тэр баталгаа бичүүлж авсан хүн бас өрөвдөлтэй хүн байсан юм аа. Сургуульд сураагүй, бичиг үсэг мэдэхгүй, гарынхаа үсгийг ч зурж чадахгүй, боловсролгүй тийм л хүн. Тэр уг нь муу санахгүй. Тэгсэн тэр Дашзэвэг гуайгаас ийм бичиг авчихсан, мөнгө авна гэсэн чинь хамт архи уудаг хүмүүс нь “Хүүе,  ийм сайхан нотолгоо өгчихсөн байхад чинь наатахаасаа мөнгө авна гэж битгий хүлээ. Одоо шууд цагдаа очье” гээд л гүйцээ. 

Удалгүй намайг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс дуудсан. Яваад орсон чинь нэг өрөө дүүрэн хүмүүс нэг нь нөгөөгөөсөө юм асуугаад байж байснаа бүгд намайг харсан. Би ичсэн. Байцаагч надаас асуугаад л байсан. Би голдуу толгой дохиод байсан. Тэр цагдаа надад нөгөө бичгийг үзүүлсэн. Би бичснээ хэлсэн. Миний сонсгол их муудсан юм. Би тэр цагдаагийн асуусныг сонсоогүй байж за, за л гээд байсан. Би энэ асуудлыг гэр бүлийнхнээсээ, ажлын газраасаа ор тас нуусан. 

-Та яагаад тэр байцаагчид үнэнийг хэлээгүй юм бэ. Яагаад толгой дохиод байсан юм бэ? 

-Би хэлсэн. Намайг баталгаа бичиж өгөхгүй бол нэр хүндийг чинь гутаана гээд байхаар нь айгаад бичээд өгчихсөн гэдгээ хэлсэн. Үнэнийг хэлсэн. Байцаалтын дараа би мөн л гэр бүл, ажлын хамт олноосоо нуугаад байж байтал гурав дахиа намайг дуудлаа. Тэгж дуудахдаа шүүх хурал болно гэлээ. Би ерөөсөө тоохгүй, юу л болов гээд очсон. Би юу ч дуулаагүй ээ. Тэгтэл шүүх хурлын дараа надад “Таныг хорих болсон шүү” гэдэг юм байна. Би гайхаад юун хорих гэсэн чинь “Одоо цагдан хорих анги руу таныг ачна, хорино” гэж хэлэв. Би итгэхгүй, гайхтал нээрээ хорихоор болсон, тийм шийдвэр гарсан байсан.

-Шүүх хурал аль дүүрэгт болсон бэ? 

-Чингэлтэй дүүрэг дээр болсон. Би хүү рүүгээ утасдаад “Аав нь шоронд орох гэж байна” гэсэн чинь миний хүү үнэмшихгүй “Битгий тоглоод бай” гэсэн. Тэгтэл хажууд байсан хуулийн хүн утас аваад ярьсан. Би итгээд уйлсан. Манайхан мэдээд яасан, юу болсон гээд бужигнаад эхэлсэн. Энэ шүүх хурлын дараа шийтгэх хурал болсон. Шийтгэх хурлын үеэр баталгаа бичиж авсан Б-г хайгаад олоогүй. Тэр хүн хуралд оролцоогүй, зугтчихсан. Мэдүүлэг өгөөд л тэрнээс хойш хэнтэй ч уулзаагүй. Ойд явж байсан л гэж дуулдсан. Шийтгэх хурал дээр тэр хүний том охин гэнэ үү нэг хүн ирсэн. Намайг тэр хурлаар оруулаад олон жил хорих ял оноолоо гэснийг тэр охин цаашаа очоод аавдаа хэлжээ.

​-Танд хэдэн жил хорих ял өгсөн бэ. Б энэ тухай сонсоод юу гэсэн бол?

-Анхан шатны шүүх надад энгийн дэглэмтэй, нээлттэй хорих ангид есөн жил хорих ял оноосон. Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хэргийг хянаад хуулийн заалтыг буруу ашигласан гэж үзээд есөн жилийн ялыг гурван жил болгосон. Тэгсэн нөгөө баталгаа бичүүлж авсан хүн энийг сонсоод гэрийнхэндээ “Дашка ах 70 хол гарчихсан хүн. Би дөчин хэдэн настай. Дашка ах яаж тийм олон жил шоронд байж чадах юм бэ. Би наана нь үхнэ” гээд давж заалдах шатны шүүх хурлын өмнөхөн Шадивланд гэртээ босч чаддаггүй, цус харавчихсан эхнэрийнхээ дэргэд тоононоосоо боогоод үхчихсэн байж. 

“Би мөнгө авна л гэж бодож байснаас Дашка ахыг шоронд оруулна гэж бодоогүй” гэдгээ манай хүүхдүүдэд ч дахин, дахин хэлж байж. Тэр уг нь тийм ч муу хүн биш, мөнгө л авахыг хүссэн байх. Ингээд тэр баталгаа бичүүлж авсан хүн байхгүй, долоон настай охин нь ярьж чадахгүй, бүх зүйл миний толгой дээр унасан даа. 

-Шүүх эмнэлгийн шинжилгээний хариу юу гэж гарсан бэ?

-За яахав, би нэг юм хэлмээр байна. Энэ бол нэгэнт өнгөрсөн, ул болсон зүйл ээ. Хэн нэгэнд гомдож гонгиноод яах юм. Гэхдээ нэгдүгээрт, шүүх тэр худлаа баталгаа бичгийг гол болгосон. Хоёрдугаарт, шүүх эмнэлгээс ирүүлсэн шинжилгээний хариун дээр тэр охины биед ямарч өөрчлөлт ороогүй. Эрэгтэй хүний гар хүрсэн ямарч ул мөр байхгүй гэж бичээтэй байгаа байхгүй юу. Тэрнийг яагаад анзаарсангүй вэ. Анзаарах ёстой байсан биз дээ. 

-Таныг хаана хорив, хоригдож байх хугацааны үйл явдлыг яриач?

-Намайг Амгалангийн нээлттэй хорих 421 дүгээр ангид хорьсон. Намайг уучлаарай. Шоронг магтах нь хаашаа юм. Гэвч тэр газрын өндөр хашаагаар нь орсон чинь зөндөө олон таримал цэцэг алаглаж байлаа. Богд уул руугаа харах гэсэн чинь өндөр хашаан дээр өргөстэй тор байна. Тэнд бол арай өөр байдалтай байлаа. Би эхлээд тэндэхийн хоёр ажилтны материалыг англи, орос хэлнээс Монгол руу орчуулж өгсөн юм. 

Тэгсэн нөгөөдүүл чинь ямар сайхан орчуулдаг хүн бэ гэж байна. Тэр үед албаны том материал англи хэл дээр ирчихсэн байсан. Юу ирсэн гэхээр Туркийн нийслэл Истанбулд болсон Нэгдсэн Үндэсний Байгууллагын гэмт хэрэг, эрүүгийн хэрэг, эрүү шүүлтийн тухай олон улсын том чуулганы протокол байлаа. Тэрнийг шоронгийн дарга орчуулж өгөх үү гэсэн. Зөндөө том хэмжээтэй материал байсан л даа. Би орчуулсан. Миний орчуулсныг үзээд их сайхан орчуулсан байна гэсэн. Би ганцхан англи хэлтэй хүн биш, орос, германаас ч орчуулна. Би арай өөр байдалтай байдаг болсон. Ямар байдалтай гэхээр гадаа тоонд гараад л, халуун хүйтэнд жагсаагаагүй, намайг. Би өрөөндөө суугаад орчуулгаа л хийж байлаа. Намайг мэдлэг боловсрол минь л аварлаа. Би хүүхэд залууст хэлмээр байна. Юм сур, мэдэж ав. Эрдэм номтой, мэдлэг боловсролтой бол. Тэр чинь чамайг аварна. Миний хувьд тэнд хийсэн орчуулга, бусад бичгийн ажлууд ялын хугацааг хөнгөлсөн байхгүй юу? 

-Та өрөөндөө хүнтэй байсан уу, яг ямар байсан. Ямар нэгэн дарамт байсан уу? 

-Камертаа өөр хүнтэй байлгүй яахав. Хоригдож байгаа хүмүүс, гэмт хэрэг хийсэн хүмүүс чинь бүгдээрээ зэвэрсэн хүмүүс байдаггүй юм байна. Зарим нь их сайхан сэтгэлтэй, алдаж оносон хүмүүс байдаг юм байна. Тэнд хувийн шүлэг нэлээд бичүүлдэг юм байна. Ээжийгээ, аавыгаа, эхнэр, хүүхдээ санасан хүмүүс тэдэндээ зориулж хувийн шүлэг зөндөө бичүүлсэн. Жишээ нь, дөнгөж аав болоод удаагүй байгаа хорин хэдэн настай нэг залуу надаар шүлэг бичүүлээд, би түүнийг нь уншаад өгсөн чинь уйлж байсан. “Ахаа би дахиад хэзээ ч хэрэг хийж, тэднээсээ холдохгүй, андгайлж байна” гээд зогсож байлаа. Би шоронд 47 ширхэг хувийн шүлэг бичиж өглөө. Орчуулга бас хийлээ. Нөгөөтэйгүүр хоригдож байгаа бүх хүмүүс ажил хийнэ. Тэнд нэг жагсаалт байдаг. Барилгачин, талбай цэвэрлэгч, нүүрс зөөгч гээд л. Тэдний дунд намайг ганцааранг нь орчуулагч гээд биччихсэн байсан. Тэндэхийн удирдах хүмүүс надтай сайхан харьцаж байсан. Уучлаарай, би үнэнийг хэлэх ёстой. Тэр ангийн нэгдүгээр дарга нь хурандаа н.Тамир, дэд хурандаа н.Хатанбаатар гээд бүх хүмүүс намайг хугацаанаасаа өмнө суллагдах хүртэл сайхан хандсан. 
-Хугацаанаасаа өмнө суллагдах гэнэ ээ? 

-Тийм ээ, магадлангаар суллагдана гэсэн үг. Магадлан чинь гуйсан хүнийг гаргадаггүй, ямар ч ар, өврийн хаалгагүй, хуулийн дагуу зүйл юм. Дөрвөн дамжлагаар орж байж, хоёр удаа буцаагдаж байж би гарч ирсэн. Би хорих 421 дүгээр ангид ялын гурван жилийн хугацааны талаасаа илүүг буюу нэг жил 10 сар суусан. Ялын хугацааны хэдэн сарыг орчуулга, бичгийн ажил хийж хөнгөлүүлсэн. Гарч ирээд тэнсэнгийн хугацаатай сар болгон очиж бүртгүүлж байна. Тэнсэн энэ тавдугаар сарын сүүлээр дуусах ёстой. Би энэ хэрэг цагаадаасай гэж хүсч байгаа. Гэтэл улс төрийн нэр хүндээ үргэлжлүүлэх хүсэлтэй, сонгуульд өрсөлдөхийг хүссэн ч юм уу тийм хүмүүс гол төлөв хэргийг дахин мөрдөн шалгаад цагаатгаж өгөөч гэсэн хүсэлт тавьдаг юм байна. Би 78 настай. Одоо миний эрх мэдэл, албан тушаалд сууна гэж юу байхав. Гэхдээ нэрээ цэвэрлэхийг л их хүсч байна даа. 

-Та их гэнэн, цагаан хүн шиг санагддаг. Энэ бүх хугацаанд таны сэтгэл зүй хүнд хэцүү байсан байх даа...

-Сэтгэлээр унасан. Их унасан, шаналсан. Энэ хар тамхи татлаа гээд байгаа хүмүүсийг цахим ертөнцөд ёстой нэг доромжилж, гутааж, сүрдүүлж байна. Миний дүү чи ахдаа үнэнийг хэлээч. Намайг бас тэгсэн үү.

-Тийм ээ...

-Би тэрийг үзээгүй нь их юм даа. Үгүй бол ах нь аль хэдийн галзуураад үхчихсэн байгаа. 

Ярилцсанд баярлалаа, танд амжилт хүсье. 

Ярилцсан О.Цэнд-Аюуш

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 60 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
123(202.21.100.210) 2023 оны 11 сарын 13

ug ni tegj ix orovdson bol gertee oruulj dulaatsuulax baisan ambaart oruulj omd tailj dulaatsuulna gedeg yavch eruul xunii uildel bishee

5  |  1
Zochin(59.153.115.121) 2021 оны 09 сарын 25

Сэдэл үйлдэл нь ойлгомжтой байхад юу гэж балайраад байгаа. новш вэ наад гутамшгаа насан туршдаа тээж амьдар

1  |  0
f(202.131.227.42) 2023 оны 05 сарын 10

Daarsan huuhdiin huvtsasyg davharlaj umsuuldeg bolhoos umd shuvtaldaggui baih aa? Eej aav ni bolomj muutai , ooroo gomdolloj chadahgui geed ashiglah gesen l bainashde. Nas hedtei baina hamaagui, gemt hereg hiisen bol ni shorondoo hat!! Sejgiin novshiin ovgon baina, bur dur gutchilaa

4  |  0
Zochin(66.181.184.55) 2023 оны 11 сарын 13

Helmegdsen bhaa hoorhii.mundag hvn shvv dee. mundag yawahad ni hudlaa boholzood,muu zvil tohiovol deerees ni nulimchih hvmvvc ih baih yum daa.

0  |  3
gg(202.179.26.11) 2020 оны 02 сарын 17

Hun orovdoh hereggui gedeg l ene dee

1  |  0
zochin(182.160.33.237) 2020 оны 09 сарын 19

uldsen hugatsaag ni bieer edluuleh heregtei. \n

1  |  1
Борхүү (49.0.218.86) 2020 оны 02 сарын 17

шүүхийн шийдвэр болон, бусад эх сурвалжыг үндэслэн талуудын байр суурыг судалж, нийтлэл оруулж байна уу хүний нэр төрд халдаж болохгүй \n

1  |  1
зочин(202.72.245.122) 2021 оны 09 сарын 25

үхсэнээ хийж ярилцлага өгдөгийн

1  |  0
Alpha(66.181.161.43) 2021 оны 09 сарын 25

Чи бол Монгол улсын гавьяатай болгоны нэр хүндийг унагаасан хөгийн новш, Шүүхээс гэм буруутайд тооцоод 9-н жилийн ял оноосон чи уйлан дугарч, гуйж ядуу хүмүүсийн амьдралаар наадаж гүйсээр байгаад 3-н жил болгосон. Төр хуулийн зохицуулалтаараа магадланд оруулж хугацаанаас чинь өмнө чамайг сулласан одоо яах гээд давраад байна вэ. Юу ч мэдээгүй нтр гэж мэлзээд ард түмэн дургүй зүйлдээ дургүй шүү. Босож тэмцэж чадна шүү. Чи зүгээр л иргэн САВААГҮЙ ӨВГӨН ШҮҮ..

4  |  2
zochin(66.181.161.43) 2023 оны 05 сарын 10

хөөрхий тэр охины аавыг үхсэн хүн босч ирэхгүй гэсэн юм шиг ярьж байна даа. 3 шатны шүүх гэдэг бол таны ярьдаг тоглоом биш шүү. 3 жил болгоод хугацаанаас нь өмнө сулласан төрдөө баярлаж яваа өвгөн минь.

4  |  1
Zochin(66.181.189.198) 2023 оны 05 сарын 10

Huuhdiin umd tailj dulaatsuulana gj uy bdgiin... Muu teneg, zunug, dulii, buzar uvgun..

3  |  0
Зочин(202.179.31.39) 2021 оны 09 сарын 25

1рт чиний энэ үлгэрт хэн итгэх юм бэ 2рт шүүх гэмгүй хүнд ял өгсөн болох нуу 3рт энэ өвгөнийг шоронд нь буцааж хий. Хүмүүжээгүй бна. Би өчигдөр өмөөрч бичсэн чинь буруу болж. Гавьяатыг нь хураа

1  |  0
нямка(202.9.40.37) 2020 оны 02 сарын 17

нас намбандаа бай ял багдсан шүү

0  |  0
zochin(122.201.23.84) 2020 оны 02 сарын 17

Угаасаа асуудалтай өвгөн

0  |  0
zochin (107.77.226.71) 2020 оны 02 сарын 17

Zaluu setgelgeetei gej uuriigee bodchood dep tao geed yavdag uvguchuud olshirchee Ulun nudneel

0  |  0
Зочин.(202.126.88.207) 2020 оны 02 сарын 17

Өмдийг нь тайлж илж дулаацуулсан гэхээр нэг л бишээ. Тэгээд ч хариулж байгаа нь үнэмшил яагаад ч төрөхөөргүй байна.

0  |  0
Ulgersh(74.65.195.187) 2020 оны 02 сарын 17

Hen chanargui,gaj dontoi deeree shoron sanaatai boljee.Uhsen hunii yaj ch gutgej bolno gej boddog bol murdun baitsaagch,prokyror,shuugchiig sonsoogui za gesen gedeg ulgert itgeh uu? Ene hulsniii setguulch 2 talyn bair suuriig bichihgui l dee.

1  |  0
Haramsaltai(202.126.89.42) 2020 оны 02 сарын 17

Nasnii bogsond iim heregt ch oroh gejdee. Huuli shuuhees duudaj bhd vl oishooj yu l bolow gj bodson n hamgiin tom aldaa. Here uneheer buruugui bsn bol ter uyd l ter aawiig n awaachaad uneniig n heluuleh bsim. Tegwel ter hun amia horlohgui, ta shorond orohgui shuudee ah min

1  |  0
Зочин(66.181.177.47) 2020 оны 02 сарын 17

Бага ял эдэлсэндээ баярла. Бүү давар. Зөв өтөл. Залуу сэтгэлгээтэй хүн шиг бүжиг цэнгээн.хип хоп хиймэл дүр эсгэхээ боль. Настай хүний намбатай бай.

0  |  0
Zochin Z(202.126.89.42) 2022 оны 05 сарын 06

өмдий нь тайлж өвдгий нь барьж дулаацуулна гэж юугаа тэнэгтээд байнаа. асуудалтай л юм байна ш дээ. яагаад суллагдсан юм. буруу үйлдэл хийсэн нь тодорхой байна. эмэгтэй хүүхдийн өмд доошлуулна гэдэг чинь хүчирхийлэлийн нэг хэлбэр биз дээ. гаднаас нь яагаад барьж болоогүй юм ..

1  |  1
Said(95.211.230.211) 2020 оны 02 сарын 17

Eruhii said Hurelee, Zagdaag gertee duudaj hadsiin bol en huniig ter gutgesen geed baigaa hulguichuudiig hamt avchiraad uneniig shiideed uguuch, tegee uneer hudlaa yum bolood ene hun gutguulsiin bol ard tumend zuv medeeelelliig ni uguud ene huniig tsagaatgaach huu

0  |  0
Итгэх үү(202.131.239.170) 2022 оны 05 сарын 06

Дашзэвэг гуай нилээд юм үзэж нүд тайлсан хүн. Тэгээд ч нэг муу архичны хэлснээр бичих хүн биш. Үгэнд нь ороод яг бичээд айж харагдаач.

0  |  2
Зочин(202.126.89.111) 2020 оны 02 сарын 17

Хуцдаг өвгөн бэ! Амбаарт оруулж байгаад эмэгтэй хүүхдийн өмдийг тайлна гэдэг чинь угаасаа юу хийх гэж бсан ямар санаатайг чинь илчилж бна. Завдсан нь үнэн л бна шдээ!! Ядарсан айлын амьдралыг лрвонгоор нь эргүүлчээд ингээд ялаа эдэлсэн юмгүй гараад ирдэг ямар хууль бнаа!!!

0  |  0
Зочин(59.153.113.124) 2021 оны 09 сарын 25

Дашзэвэг гуайг арай л муухай гутгэсэн юм уу даа.Их цайлган сэтгэлтэй хун гэдгийг нь мэднэ.Хунд их тусархуу .Хуссэн гуйсан болгоныг чин сэтгэлээсээ л хийж бутээж огдог нэгэн шуу дээ.

2  |  2
zochin(27.219.195.215) 2020 оны 02 сарын 17

eviu dee, bur tsarai darj.yaj ch bodson iim bolowsroltoi iim dainii seheeten hunii yoszui gedeg zuil b, bur yasnii zarchimch zan chanartai l bgaa udii nasnii seheeten humuus.ter ajilgui arhi uudag heseg buleg muu humuustei taaraldsanii l hargai.manai mongold tiim buleg humuus b shuu dee.dashzeveg guaig heregt holbogdloi gehed ur zurh shimshurch bsan.ashgui garch dee.unen yum ayandaa yalna.ta tevcheertei bgaarai.

1  |  0
иргэн (202.179.26.16) 2021 оны 09 сарын 25

тэр гүтгэсэн архичин үхсэнээс л хамаг хэрэг үүссэн байна.ёстой мэнгэ голлоно гэдэг болсон бус уу.

1  |  1
hhh(64.119.16.112) 2020 оны 02 сарын 17

буцаад жангаа ид багадсан юм уу олон юм хуцаад байх юм

0  |  0
Text book stylecrime(98.253.30.34) 2022 оны 05 сарын 06

Aav n arhichin eej n hevtert hohirigch n ooroo helgui hogjliin berhsheeltei. Yag l saihan oodoos n heruul am hiiheergui togs hohirogch.

1  |  1
3(103.80.211.14) 2020 оны 02 сарын 17

lagertaa dandaa l oyutan zaluu ohid awj irj shou tsengeen zohion baiguuldag baisan geh ym bilee dee. hudlaa zohiol yarij baih shig bn

0  |  0
Ааааа(202.21.108.45) 2020 оны 02 сарын 17

Одоо Болдтой хамтраад DZ men2 дуугаа дуулчих.

1  |  0
зочин(124.158.120.78) 2020 оны 02 сарын 17

Зөв өтөлж чадахгүй муухай өвгөн \n

0  |  0
So sad(202.21.108.217) 2022 оны 05 сарын 06

Та нарын эмэгтэй хүүхдийг чинь нэг танихгүй эрэгтэй хүн өмдийг нь шувталчихсан байвал Дашзэвэг гэдэг хүнийг бодоод чимээгүй өнгөрөөрэй.

2  |  0
Зочин(66.181.169.116) 2020 оны 02 сарын 17

Хэрэгтнүүдтэй уулзаж ярьвал бүгд л өөрсдийгөө хэлмэгдсэн мэт сайхан ярьцгаадаг юм. Тэр тусмаа сэтгүүлч хүн сайхан зохиол ярина гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой.

1  |  0
тэнэг мал(182.160.33.145) 2022 оны 05 сарын 06

Хүүхдийн өмдийг тайлж дулаацуулпаг нь ямар санаатай юм бэ мал минь.Харин ч өмдийг нь давхарлах еёстой биш үү мал өвгөн минь.Санаа нь ойлгомжтой байна ш дээ .бас эцэг нь архи уудаг эх нь харвасан болохоор чи ашиглах гэсэн байна,Олон долоон юм бүү ярь зүгээр л төрийн буянд залбираад хуцалгүй хэвтэж бай.

5  |  0
Зочин(174.237.5.205) 2020 оны 02 сарын 17

Эцэг нь хажууд нь байхад хэлж болно,… Хүүхдийн өмдийг нь шувтална гэдэг нь зүй бус үйлдэл, гэмт хэрэг. Гаж донтонг нийгмээс бүрмөсөн тусгаарлавал зохилтой❗️

4  |  0
зочин(103.229.120.216) 2020 оны 02 сарын 17

архи ууучихаараа доошоо орчихдог хүн. Ойр явсан хүмүүс мэднэ.

2  |  0
ЗОЧИН(103.229.120.216) 2020 оны 02 сарын 17

ТЭНСЭН СУЛЛАЖ ДУУГҮЙ МӨРӨӨРӨӨ БООВОО УНЖУУЛААД ЯВАХГҮЙ ИЛҮҮ ДУТУУ ЮМ ХЭВЛЭЛ САЙТУУДААР ДАЙЛГАЖ АРД ИРГЭДИЙГ ДОРОМЖЛОХОО БОЛЬЧИХ ХЭРЭГТЭЙ !!!

2  |  0
ХУЛГАР(103.229.120.216) 2022 оны 05 сарын 06

ШАР СЭМЖИЛСЭН ӨВГӨН ШОРОНД ОРООД БҮР МАХАЛЧИХСАН БАЙНА. ЖАН ЗОХИЖЭЭ.

2  |  0
fr(202.179.13.34) 2020 оны 02 сарын 17

Өмд шувталж, өвдөг дулаацуулах гэнэ үү??? Гаж донтон,,,,,ilii balai yum yariad bailgui,,,tur zasgtaa bayrlaad duugai suu balai gaj donton

5  |  0
МАН(103.212.116.254) 2020 оны 02 сарын 17

Хурдан МАН-д элс !!!! тэгвэл цагаадна Тэгвэл хүүхэд хүчиндэх битгий хэл хар тамхи татаж зарж, хүн алсанч цагаадна

1  |  1
zochin(73.51.245.247) 2020 оны 02 сарын 17

xoorxii doo neg torliin medreliin obchin shuu dee arai ch uum bolovsroltoi xun ingexgyi ee bi mash sain tanina ix devruun xun l dee

1  |  1
Гг(202.126.89.12) 2020 оны 02 сарын 17

Өмд шувталж, өвдөг дулаацуулах гэнэ үү??? Гаж донтон

1  |  0
Гг(202.126.89.12) 2020 оны 02 сарын 17

Өмд шувталж, өвдөг дулаацуулах гэнэ үү??? Гаж донтон

1  |  0
Х(192.82.73.11) 2020 оны 02 сарын 17

Ямар ч шалтгаан, ямар ч санаатай байлаа гэсэн хүний хүүхдийн өмд шувтлах нь байтугай гар хүрч болохгүй ш дээ! Үнэхээр мэдлэг, боловсролтой хүн юм бол хөгжингүй улс орнуудад тэгэх нь битгий хэл гудамжинд хүүхдийн зураг аваад эсвэл туслах гээд гэртээ оруулах зэрэг хуулиар хориотой, шоронд хийдгийг мэддэггүй юм уу? Хуулийнхан сайн ажиллаж

5  |  0
Азаа(150.129.142.75) 2020 оны 02 сарын 17

Дашка ахыг ямар хүн гэдгийг би сайн мэднээ. Хүнд хоргүй, цагаан, бас гэнэн хүн. Үргэлж л хүнд тусалж явдаг. Би уран бүтээлийн хамтрагчаар хэдэн жилийг Дашка ахтай харилцаж өнгөрүүлсэн. Уяхан зөөлөн сэтгэлтэй энэ хүн тийм зүйл хийх хүн биш гэдгийг БИ баттай мэдэж байна! \n\n

4  |  2
Irgen (202.9.40.81) 2020 оны 02 сарын 17

Tiim shvv bolovsrol gedeg huniug huchirheg bolgodog zuil... Haraaj zuhej bgaa humuus bugd oorsdiin haranhui buduuleg gedgee l batalj bgaa ym.

1  |  1
би(66.181.183.17) 2020 оны 02 сарын 17

та нар болиочээ, энэ хүнийг насан туршдаа юу хийснийг мэднэ биз дээ. ийм хэрэгт урд нь орооцолдож байгаагүй. Тэр амиа хорлосон хүний охин нь хүртэл буруугаа хүлээж шүүхэд хандаад хэрэгтэй холбоогүй хүн гээд авч үзээгүй гээд ярилцлага өгсөн байсан шүү.

2  |  2
Suka(202.126.89.201) 2020 оны 02 сарын 17

Zaa shaa2 ingex bsiimuu gemgvi bsiin bol shvvx yax gj 9jil yl ogsiin.Gemguidee garaad bgan bish toriin iweel ym blguidee.Yuun ene xereg tsagaadgax we. Engej yriwal butsaad shorondoo baij bai xariutslagaa xvlee owoo mine icheechdee......??????

1  |  2
кх(203.91.115.47) 2020 оны 02 сарын 17

ёстой бузар сэжгийн өвгөн бэ лаа лаа ла

1  |  1
Бобоб(43.242.243.182) 2020 оны 02 сарын 17

Балиар өвгөн өөрийгөө өмөөрч худлаа яриад өмдийг шувтлаад барихуу

1  |  1
Zochin(202.126.89.44) 2020 оны 02 сарын 17

Balai ovgon teneg yum umdiig tailsan oilgomjtoi zөnөg

1  |  1
1(202.9.46.114) 2020 оны 02 сарын 17

За яахвээ завдсанл юм байга биз ялаа идлээл гарсан байна. Хүчин хийцэн п нар зүгээр явжил байгаашт

3  |  2
Зочин(202.126.88.156) 2020 оны 02 сарын 17

Сэжигтэйл юм бна да эмэгтэй хүүхдийн өмд доошлуулсан бна дээр нь гэм хийх гээгүй юм бол юундаа айж бичиг бичиж өгсийн но тойл бн

1  |  1
Зөнөг(59.153.115.160) 2020 оны 02 сарын 17

Бузар зөнөг, хурдан далд ор

2  |  2
zochin(68.226.67.57) 2020 оны 02 сарын 17

Herev ta hen negend tuslah gej baigaa bol ter hunee baga ch bolov thenzurdeeree Er n bol setgeld chine jaahan tiim bol hund buu tusal chamaig ergeed buudna shuu Er n hunii bied het oirtoh uurt chine bolood busdad neg ih taatai bish bas asuudald ordgiin jishee ene Dashka ahiin hereg bna DASHKA AHAA TA THAGAADNA AA AMJILT DAHIJ HUND BUU TUSAL TA

2  |  0
unshigch(66.181.161.3) 2020 оны 02 сарын 17

shorond uheh baih gej bodoj bailaa zasangiinhan ih l harj uzejdee bor owdgolson muu har zonog min bas ydarsan yumnuudiig eleg barisan chin todorhoil baina helmegdsen hun boloh geed baigaa yumuu haashaa yum

3  |  1
Иргэн(202.126.88.195) 2021 оны 09 сарын 25

Энэ асуудалтай хүн. Хүмүүс ойр харилцаж байгаагүй, радио тклквизээр ярихыг нь холоос сонсчоод мэдэхгүй байж өмөөрөөд байгаам. Сэжгийн өвгөн ш дээ!

3  |  2
Irgen(150.129.142.187) 2021 оны 09 сарын 25

Ugui yadaj umdniih ni shuumgiig deesh ni shuusan gsn bol unemshiltei ch yum shig. Medehgui yumdaa. Shuwtalj uwdug dulaatsuulna gedeg. Gutaliig ni tailaad huliig ni barij bolooguim bhdaa.

2  |  1
Ичээсэй(45.51.113.91) 2020 оны 02 сарын 17

Хүний нялх нойтон, эрэмдэг эмэгтэй хүүхдийн Өмдийг тайлж нүцгэн өвдгийг барьж таашаал авдаг гаж донтон

2  |  1
иргэн(66.181.161.22) 2020 оны 02 сарын 17

өмдий нь тайлж өвдгий нь барьж дулаацуулна гэж юугаа тэнэгтээд байнаа. асуудалтай л юм байна ш дээ. яагаад суллагдсан юм. буруу үйлдэл хийсэн нь тодорхой байна. эмэгтэй хүүхдийн өмд доошлуулна гэдэг чинь хүчирхийлэлийн нэг хэлбэр биз дээ. гаднаас нь яагаад барьж болоогүй юм .. \n

8  |  2
Top