Билл Гейтс: Африкт  коронавирусийн дэгдэлт хяналтаас гарвал 10 сая хүн амиа алдана

2020 оны 02 сарын 16

Тэрбумтан Билл Гейтсийн “Bill & Melinda Gates” сан коронавирусын халдварын эсрэг тэмцэхэд эхлээд 10 сая доллар хандивласныхаа дараа вакцины судалгаа, шинжилгээний ажилд 100 сая ам.доллар хандивлаж буйгаа мэдэгдсэн.

Эхний 10 сая ам.долларынхаа тэн хагасыг  Африк дахь коронавирусын эсрэг нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээг өргөжүүлэхэд зориулна гэж Билл Гейтс мэдэгдсэн билээ.

Тэгвэл  Египетийн  Каир хотноо коронавирусийн анхны тохиолдол батлагдахаас хэдхэн цагийн өмнө Сиэтлд болсон Америкийн шинжлэх ухааныг хөгжүүлэх нийгэмлэгийн хурлын индэр дээрээс Билл Гейтс  “Африкт  коронавирусийн дэгдэлт гарч,  хяналтаас гарвал   10 сая хүн амиа алдах эрсдэл байна. Энэ бол том сорилт” гэж мэдэгдлээ.

Тэрбээр технологийн боломжууд олон асуудлыг шийдвэрлэж чадна гэдэгт, тухайлбал оношлогооны хэрэгслийг улам сайжруулах нь вирусийн дэгдэлтийг барихад чухал нөлөөтэй гэж үзэж байна. Гэхдээ нөгөө талаас хөгжлийн хувьд тааруу улс орнуудын  эрүүл мэндийн тогтолцооны чанарыг шалгаж байна гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Билл Гейтс бол улс орнуудын нийгмийн эрүүл мэндийн салбарын хөгжилд санаа тавьж, хандив өргөдөг. Гол нь судалгаанд суурилж, асуудалд ханддаг нэгэн гэдгийг дэлхий нийтээрээ мэддэг билээ.

Өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн Египетийн тухайд  газар нутгийнх нь  ихэнх хэсэг  Африкт хамаарч, Синайн хойгоор  Ази тивд  хамаардаг  юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(109.255.63.151) 2020 оны 02 сарын 17

Унэн шуу хар хятад 2т нуур егч болохгуй хотонд ирээд хот манайх хойморт суугаад гэр минийх гэдэг шуу

0  |  2
zochin(68.226.67.57) 2020 оны 02 сарын 17

Africk corono degdeesee har sarmagchinguud bugd hyaraad ustaasai Nigeruud hend ch hereggui adguus maluud Zuvhun hun alj hulgai hiij huchin hiij uvchin taraaj (arisnii bolood bohiriin uvchin ) l taraaj chadna Bas bienees n shijegiin uner unertddeg urgelj Ugaagaad ch nemergui Guanznii hayagdal tosnii uner shijeg goojoj bna

0  |  6
Top