Индонезид 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болов

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 16

Индонезийн зүүн хэсгийн Серам тэнгист 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Европ, Газар дундын тэнгисийн газар хөдлөлтийн төвөөс мэдээлжээ.

Газар хөдлөлт өглөөний 07:00 цагт болжээ. Газар хөдлөлтийн гол төв нь Амбон хотоос 374 км зайд байсан бөгөөд тус хотод 356 мянган хүн амьдардаг юм.

Далайн орнуудын байрлалд оршдог Индонез нь газрын доор техтоник хавтангууд шүргэлцдэгээс болж газрын чичирхийлэл олон давтагддаг билээ. Мөн галт уул их идэвхтэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top