УХАНИЙ 31 ОЮУТАН: Сэтгэлдээ сүү өргөж байсан МОНГОЛ ТҮМЭНДЭЭ баярлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 16

БНХАУ-ын Ухань хотод сурдаг 31 оюутан, нэг хүүхдийг хоёрдугаар сарын 1-нд Улаанбаатарт хотод авчирсан. Тэдгээр иргэдийг ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу ХӨСҮТ-д 14 хоног тусгаарлаж, коронавирусийн ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй тул өчигдөр /2020.02.15/ эмнэлгээс гарч, гэртээ харьцгаасан юм.

Дээрх 14 хоногийн хугацаанд оюутнуудад эрүүл мэндийн тусламж, дэмжлэг үзүүлсэн эмч, тусалж дэмжсэн хүмүүст хандаж, Ухань хотод сурдаг 31 оюутан талархал илэрхийлсэн байна.

УХАНИЙ 31 ОЮУТАН “Сэтгэлдээ сүү өргөж байсан МОНГОЛ ТҮМЭНДЭЭ баярлалаа.

Талархсан сэтгэлээ илэрхийлэхийн ялдамд олон хүн холбогдон асууж буй тул нөхцөл байдлын тухай товчхон мэдээлэл хүргэе хэмээн бодлоо.

Бидний 31 оюутан нь Ухань хотод 2020.01.18-наас эхлэн тус тусын сургуульдаа эмчийн үзлэгт хамрагдаж, Коронавирусийн халдвар аваагүй, эрүүл гэдгээ тогтоолгон, сургуулийнхаа кампуст гадагш гаралгүй тусгаарлагдан байсан.
Ингээд нэгдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарч, Гадаад хэргийн яам маань БНХАУ-ын талтай хэлэлцсэний хүчинд бид эх орондоо буцан ирэх боломж бүрдсэн баярт мэдээг сэтгэл догдлон сонссон юм.
2020.01.31-ны өдөр БНХАУ-ын Ухань хотын хил гаалийн хорио цээрийн журмыг даган, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд бүрэн хамрагдаж, халдвар аваагүй эрүүл гэдгээ ахин баталгаажуулснаар
2020.02.01-ний өглөө МИАТ-ынхаа тусгай үүргийн онгоцонд суун БИД ЭХ ОРОНДОО ирсэн.

Эх орондоо ирсэн даруйдаа ХӨСҮТ-д холбогдох журмын дагуу тусгаарлагдан, коронавирусийн шинжилгээ өгсөн юм.
Ингээд Монголдоо өгсөн эхний шинжилгээний хариу 24 цагийн дараа сөрөг буюу эрүүл гарсныг та бүхэн мэдэж байгаа билээ.
Эмнэлэгт тусгаарлагдан байх энэ 14 хоногийн хугацаанд бид өдөр бүр дүрэм журмыг дагаж, эмчийн үзлэгтээ тогтмол хамрагдаж, эрүүл мэндийн байдлаа хянуулж байсан.

Бидний 31 оюутан 2020.01.18 - 2020.01.31-ны хооронд Ухань хотод сургуульдаа тусгаарлагдан байсан 13 хоногийн хугацаа мөн хоёрдугаар сарын 1-нд Монголдоо ирээд ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 14 хоногийн хугацаатай нийлээд 27 хоногийн хугацаанд тусгаарлагдсан байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага өөрийн гишүүн улсуудад хүргүүлсэн зөвлөмждөө "Эрсдэлт бүс нутгаас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлан, шинж тэмдэг илрэхгүй бол нэг удаа шинжилгээ авч баталгаажуулаад явуулах нь зүйтэй" гэж заасан байдаг. Тиймээс энэ цаг үед Монголын ард түмнийхээ эрүүл энхийн манаанд өдөр шөнөгүй зогсож, өндөр ачаалалтай ажиллаж буй ЭМЯ болон холбогдох мэргэжлийн байгууллагууд энэ зөвлөмжийг үндэслэн мөн 2020.02.13-ны өдөр биднээс авсан дахин шинжилгээний эрүүл гэсэн хариунд үндэслэн өнөөдөр тусгаарлалтаас гаргаж байна гэж бид ойлгож байна.

Харин зарим хүмүүс олон нийтийн сошиал сүлжээнд "Уханий 31 оюутныг битгий гарга, ахиад тэнд нь 21 хоног тусгаарла, тэд одоо ч халдвартай" гэх мэтээр бичиж байгааг харлаа. Бид холбогдох мэргэжлийн байгууллагуудын шинжлэх ухаанд үндэслэсэн шийдвэр, тушаалаар эмнэлгээс гарч байгаа болохоос бус өөрсдийн биеэр дур мэдэн эмнэлгээс гараагүй гэдгийг та бүхэн зөвөөр ойлгоосой хэмээн хүсэж энэхүү тодруулгыг хийлээ. Хэрсүү Монгол түмэн минь тунгалаг оюундаа эргэцүүлнэ биз ээ.

Энэ завшааныг ашиглаад Монголын ард түмэн, Монгол Улсын Засгийн Газар, холбогдох яам, мэргэжлийн байгууллагуудад баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье. ЭМЯ болон ХӨСҮТ ийн удирдлага, хамт олон, ЭМЯ-ны мэргэжилтэн Долгорсүрэн танд болон биднийг тусгаарлагдан байхад сэтгэлээ гарган ажилласан ХӨСҮТ-ийн "Шинэ ба сэргэж байгаа халдварын VII тасаг"-ын сайхан сэтгэлт эмч, сувилагч, асрагч, ариутгагч бүх алба хаагчдадаа талархаж байна.

Мөн Ухань хотруу явж биднийг авчран, Монголд ирсэн өдрөөсөө хойш хамт 14 хоног тусгаарлагдсан ГХЯ-ны албан хаагчид, МИАТ-ын нисэх багийн хамт олондоо баярлалаа. МИАТ-ын хамт олон та бүхэн бидний бахархал шүү.

Ухань хотод байх үеэс биднийг зоригжуулан дэмжиж, бидний төлөө сэтгэл зүрхээрээ ажилласан Гадаад хэргийн яам, БНХАУ-ын Бээжин хот дахь Монгол Улсын Элчин Сайдын Яам, Консулын хэлтсийн нийт алба хаагчдадаа баярлалаа.

Тусгайлан Бээжин хот дахь Монголын элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Одмөнх ахдаа, Консулын хэлтсийн зөвлөх Сувдаа эгчдээ баярлалаа.
Биднийг дэмжсэн бүх хүмүүстээ дахин дахин баярлалаа" гэжээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бат $ бат(66.181.161.60) 2020 оны 02 сарын 17

сумо гэсэн хаягтай эсэргүүг цагдаа тагнуулынхан олж тогтоож арга хэмжээ авахыг шаардаж байна

5  |  0
Зочин(202.179.27.169) 2020 оны 02 сарын 17

Сайн дотор муу нь цөөхөөн байдгиймаа. Хүүхдүүд минь тэдний үгийг битгий тоо, тэд хүн мөртлөө хүний санаанд багтамгүй юм бичиж хэлж мэднэ. Монголчууд, эх орон чинь та нарын төлөө залбирч байсан шүү. Эрүүл гэртээ харьж эцэг эхийнхээ элгийг дэвтээсэн бол болоо. Баяр хүргэе!!!

5  |  0
Зочин(202.179.27.169) 2020 оны 02 сарын 17

Сайн дотор муу байдгиймаа хүүхдүүд ээ. Тэдний үгийг бүү тоо. Монголчууд эх орон чинь хүртэл та нарын төлөө залбирч байсан шүү

3  |  0
сүмо(202.9.40.20) 2020 оны 02 сарын 17

муусайн хужаагийн дэвсгэрүүдийг тэнд нь үхүүлэхгүй яасан юм бэ..яах гэж оруулж ирсэн юм..

0  |  8
Top