КОРОНАВИРУС: Японд карантилагдсан хөлөг дээр халдвар авсан хүний тоо 355 болж нэмэгдэв

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 16

Японы Ёкохама хотын боомтод хорио цээрт ороод байгаа “Diamond Princess” аяллын хөлөг онгоцон дээр коронавирусийн халдварын 70 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ийнхүү тус хөлөг дээр байгаа өвчлөгсдийн тоо 355 болоод байна. Халдвар авсан хүмүүсийн тоог өмнө нь “NHK” телевиз 285 гэж мэдээлж байсан юм.

“Diamond Princess” хөлөг онгоцноос энэ сарын 14-нд эхний ээлжийн хүмүүсийг буулгаж эхэлсэн билээ. Коронавирусийн халдваргүй гэж оношлогдсон 10 хүнийг Саитама мужийн Вако хот руу шилжүүлжээ.

Тансаг зэрэглэлийн хөлөг онгоцон дээр байгаа хүмүүсийн 80 орчим хувь нь 60-аас дээш насных юм. 50 орны 3.6 мянган иргэн бүхий “Diamond Princess” хөлөг онгоц нь өнгөрсөн нэгдүгээр сарын 20-нд Ёкохама хотоос гарч, Хонконгоор аялан энэ сарын 3-нд буцаж ирснээс хойш хорионд орсон билээ. Хорио энэ сарын 19-нд цуцлагдах ёстой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zzzz(5.67.15.53) 2020 оны 02 сарын 17

Burhan mini 3700 zorchigch bsn shd barag bugd haldvar avsan bhaa 14 honog neg ongotsond yavsan humuus chin gaigui bgaasai

0  |  0
Top