Хөлбөмбөг: МОНГОЛЫН шигшээ баг ДАШТ-ий бэлтгэлээ Катарт хийнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 14

Катар хөлбөмбөгийн Холбоо 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг хүлээн авахтай холбогдуулан бэлтгэл ажил болгож олон цуврал үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үүний нэг болох Африкийн Супер Цомын тэмцээнд Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар Азийн Хөлбөмбөгийн Холбооны дэд ерөнхийлөгчийн хувиар уригдан оролцож байна.

Ерөнхийлөгч энэ үеэрээ Катарын Хөлбөмбөгийн Холбоотой 2018 онд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийг дүгнэн ярилцаж цаашид хийх ажлуудаа ярилцан тохиролцлоо гэж Монголын хөлбөмбөгийн холбооннос мэдээллээ.

Хамтын ажиллагааны хүрээнд 2018 онд Катарын Хөлбөмбөгийн Холбоо бүх зардлыг гаргаж, манай шигшээ баг болон “Эрчим” багийн хамгаалагч Галтын Төгөлдөрийн өвдөгний гэмтлийг дэлхийн шилдэг спортын эмнэлгийн нэг “Аспитар”-т эмчлүүлж, хагалгаа амжилттай болсноор өнөөдөр тэрбээр ногоон талбайдаа дахин тоглож байгаа билээ.

Харин энэ удаад тус хамтын ажиллагааны дагуу ДАШТ-ий урьдчилсан шатны Тажикстан болон Японы шигшээ багуудын эсрэг хийх чухал тоглолтын өмнө Үндэсний шигшээ баг Катар улсад 14 хоногийн хугацаатай байрлан бэлтгэл хийхээр боллоо.

Мөн Ерөнхийлөгчийн нэмэлт хүсэлтийн дагуу шигшээ багийг Катарт байрлан бэлтгэл хийх үеэр МХБХ-ны маркетингийн баг КХБХ-нд дадлага хийж, Монголын спортын сэтгүүлчдийн төлөөлөл ДАШТ-ний бэлтгэл ажилтай танилцах сурвалжлах боломж бүрдлээ. Түүнчлэн Катар улсын Жосур хөлбөмбөгийн академиас Монголын хөлбөмбөгийн Элит академитай хамтран туршлага судлах, сургалт зохион байгуулах зэргээр хоёр улсын хөлбөмбөгийн холбоод 2020 онд олон ажлыг хамтран хийхээр тохиролцоонд хүрсэн байна гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Linda Mark(105.112.98.178) 2020 оны 02 сарын 14

ЭНЭ ГЭР БҮЛИЙН КОМПАНИ-ИЙН МӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛОМЖТОЙ\n\nЗӨВЛӨГӨӨ ЗӨВЛӨГӨӨГҮЙ ЗӨВЛӨГӨӨД ОДОО ДАВИД ВИЛСОН ЗЭЭЛИЙН КОМПАНИ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. ЗЭЭЛИЙН ХҮРЭЭГҮЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙНА. (Davidwilsonloancompany4@gmail.com)

0  |  0
Top